2020/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.85₮
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
11°
|
-6°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S31
19:00
S31
20:00
S31
-2°
21:00
S31
-3°
22:00
S31
-3°
23:00
S31
-4°
00:00
S31
-4°
01:00
S31
-5°

Макс Жонсон гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахыг хүсэж Ерөнхийлөгчид ханджээ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2020 оны 9 сарын 30
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг
Зүүн гар талаас: Саймон Муррай, Элчин сайд Н.Тулга, Макс Жонсон

Монгол Улсын иргэн Д.Буянтогтох гадаадын хөрөнгө оруулагчид, дотоодын банкыг залилсан, мөнгө угаасан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байх явцад гадаад руу оргон гарсан тул Интерполоор эрэн сурвалжилж байгаа.

Хохирогчдын нэг болох GRF хөрөнгө оруулалтын санг Английн Ерөнхий сайд Борис Жонсоны дүү Макс Жонсон мөн Азийн алдарт бизнесмен Саймон Муррай удирддаг юм. 2015 онд Д.Буянтогтохын “Засаг чандмань майнз” компанид 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн боловч бодит бизнес, бүтээн байгуулалт, хөгжүүлэлтэд зарцуулаагүй хамаарал бүхий этгээдүүд рүү шилжүүлэн зувчуулсан байдаг. 2019 онд гомдол гарган хэрэг үүсгэн шалгахтай зэрэгцэн, танил шүүгчээр хилийн хоригоо цуцлуулан оргон зайлсан байдаг.

Шалгалтын явцад сэтгэл дундуур буй ноён Макс Жонсон хохирлоо барагдуулж, хөрөнгө оруулагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгөхийг удаа дараа хүсч байсан ч одоо болтол асуудлаа шийдүүлж чадаагүй байна. Монгол Улсад итгэж ирсэн хөрөнгө оруулагч нарын мөнгийг ийнхүү залилсан, угаасан тохиолдлууд Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтад ороход хүргээд байна.

Ноён Макс Жонсон болон компанийнхан эрх ашгаа хамгаалж, хохирлыг хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтээ Лондон дахь Монгол Улсын ЭСЯ-р дамжуулан тавьжээ. Мөн энэ хэрэгт анхаарал хандуулж өгөхийг хүсч Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан захидал бичсэнээ 2020 оны есдүгээр сарын 16-нд  Элчин сайд Н.Тулгад дайжээ.

“Асуудал шийдэгдэхгүй удаж байна. Монголд итгэж хөрөнгө оруулсан. Бидний зорилго бол алдсан алдагдлаа нөхөн төлүүлэх. Дараагийн алхмаа дээд түвшинд, тэрнээс цааш улс төрийн хэмжээнд хүргэнэ“ гэж ноён Макс Жонсон хэлж буй юм.

 

 

x