Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Сайн дураараа шинжилгээ өгсөн 76 хүний сорьцод коронавирус илрээгүй

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд дөрвөн лабораторид нийтдээ 1,159 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Эдгээрийг дэлгэрэнгүй танилцуулъя.

  • Есдүгээр сарын 28-нд Алмата-Улаанбаатарын онгоцоор ирсэн 95 хүний шинжилгээ,
  • Есдүгээр сарын 29-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 65 хүний шинжилгээ,
  • Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 240 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байгаа 4 хүний давтан шинжилгээ,
  • Сайн дураар шинжилгээ өгсөн 76 хүн,
  • Тандалтын зорилгоор хийсэн 3 хүний сорьцод коронавирус илрээгүй.
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 75, тусгаарлах байранд ажиллаж байгаа 4 эмч, ажилтны шинжилгээ,
  • Орхон аймагт тусгаарлагдсан 45 хүний давтан шинжилгээ,
  • Сүхбаатар аймагт тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ,
  • Төв аймагт тусгаарлагдсан 30 хүний шинжилгээ,
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 41 хүний шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд байгаа 154 хүн болон үүрэг гүйцэтгэж байгаа 7 эмч, ажилтны шинжилгээ,
  • Алтанбулагаар орж ирсэн 42 жолоочийн шинжилгээнд коронавируст халдвар илрээгүй.

Халдварын нийт батлагдсан тохиолдлын 97 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 8 нь сувилалын, 3 нь гэрийн ажиглалтад байгаа бол үлдсэн 294 хүний ажиглалт тандалт бүрэн дууссан.

Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 8 хүний 6-ынх нь биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна.

Дэлхий дахинаа коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо нэг саяыг давсан. Өнөөдрийн байдлаар 1,008,170 хүн нас бараад байна. Улирлын томуугийн үе эхэлж байгаа учраас улс орнууд бэлтгэл ажлаа хийж байгаа" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/711229309602650