Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Нэр дэвших эрхээ авч чадаагүй ХҮН-ынхан жагсаал зохион байгуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Орон нутгийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлээд байсан Хөдөлмөрийн Үндэсний Намаас нэр дэвшигчдийг Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар өнөөдөр буюу есдүгээр сарын 30-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа. Гэвч ХҮН-аас нэр дэвших байсан 27 нэр дэвшигч үнэмлэхээ гардах боломжгүй болжээ. 

Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад, Хөдөлмөрийн Үндэсний Намын нийслэлийн хороог төлөөлж хоёр дарга бүртгүүлсэн учраас уг маргааныг эцэслэтэл тус намыг бүртгэхээс татгалзсан гэсэн юм. 

Харин ХҮН-аас энэ талаар тодруулахад, манай намын нийслэлийн хороо нэг л даргатай. Өөрийгөө дарга гэж бүртгүүлсэн Бямбадэлгэр гэдэг хүн хэзээ ч дарга байгаагүй. Бид өнөөдөр 11:30 цагт Нийслэлийн сонгуулийн хорооны гадна жагсаж, олон нийтэд мэдээлэл өгнө гэв. 

 

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу сонгуультай холбоотой бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв