Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Занданбат: Нийгэмд ийм асуудлууд байгаа шүү гэдгийг гэрэл зургийн хальсанд буулгахыг зорьсон

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Хотын нүд" ТББ-аас иргэдийн өдөр тутмын асуудлыг хөндсөн фото, лайв /шууд дамжуулалт/, видео бүтээлийн уралдаан зарласан. Уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах үйл ажиллагаа өчигдөр /2020.09.29/ боллоо.

Иргэдийн амьдрал ахуй өнөөдөр ямар түвшинд байгааг, мөн хот  хоёр хуваагдсан байгаа нь уралдаанд оролцсон уран бүтээлчдийн гэрэл зураг, контентоос харагдаж байна

Энэхүү уралдааны талаар Хотын нүд ТББ-ын УЗ-ын гишүүн Б.Баясгалан “Хотын удирдлага гэх хүмүүст хэлэхэд 92 хувийн аз жаргал хаана байгаа талаар энэхүү уралдааны контентуудаас харж болно. Тодруулбал иргэдийн амьдрал ахуй өнөөдөр ямар түвшинд байгааг, мөн хот  хоёр хуваагдсан байгаа нь уралдаанд оролцсон уран бүтээлчдийн гэрэл зураг, контентоос харагдаж байна.

Уралдаанаар иргэдийн ахуй амьдрал, хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аюулгүй орчин нөхцөл хот байна уу үгүй юу гэдгийг хөндсөн. Ирсэн бүтээлүүдийн дийлэнх нь хүүхдийн аюулгүй байдал, хөгжилийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны асуудлыг дэвшүүлсэн байлаа.

Орон нутгийн сонгууль удахгүй болох гэж байна. Гэхдээ бидэнд аль нам эвсэл ялах нь чухал биш. Бидэнд эрүүл, аюулгүй орчин, нөхцөл хэрэгтэй байна" гэлээ. 

Уралдааны гэрэл зургийн төрөлд  тусгай байр эзэлсэн Mpa.mn сайтын гэрэл зурагчин Д.Занданбат “Би есөн сарын өмнөөс гэрэл зураг сонирхож, зураг авч эхэлсэн. Би MPA.mn гэрэл зургийн сайтад ажилладаг. Энэхүү уралдаанд надаас гадна манай сайтын Г.Өнөболд мөн дэд байранд шалгарсан. Байгууллагаасаа хоёул байр эзэлсэндээ маш их баяртай байна.

Миний хувьд өнөөгийн амьдралын бодит байдлыг л гэрэл зургаараа дамжуулан харуулсан. Нийгэмд ийм асуудлууд байгаа шүү гэдгийг хальсанд буулгахыг зорьсон. Энэхүү уралдаанд оролцоход тусалж дэмжсэн хамт олондоо мөн бусад хүмүүст баярлалаа” гэв. 

Уралдааны  гурван төрөлд нийт 224 бүтээл ирсэн бөгөөд үүнээс 16 шилдэг бүтээлийг тодруулжээ.

Уралдаанд ирүүлсэн гэрэл зураг, видео контентуудыг Хотын Нүд - City Eye пэйж хуудсаас үзнэ үү.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг