Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалтын форум болно

ikon.mn
2020 оны 9 сарын 30
iKon.MN

Төрийн ордонд 

08:00 цагт Засгийн газар хуралдаж байна. 

14:00 цагт “Гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалтын форум” болно.

Нийслэлийн Сонгуулийн хороонд 

09:30 цагт НИТХ-д нэр дэвшигч нар үнэмлэхээ авна. 

Корпорейт зочид буудалд

09:30 цагт Прокурорын байгууллагын 90, Тээврийн прокурорын газрын 65 жилийн ойн хүрээнд “Зам тээврийн осол, хэргийн шалтгаан, нөхцөл, түүнийг арилгах арга зам, цаашид анхаарах асуудал” эрдэм шинжилгээний бага хурал болно.

ЭМЯ-нд 

11:00 цагт Коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийнэ. 

МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд

11:00 цагт Монголын үндэсний кино хорооноос “МОНГОЛЫН КИНО УРЛАГ-2020” чуулга уулзалтын талаар мэдээлэл хийнэ.

АТҮТ-д

11:00 цагт АТҮТ-өөс улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохтой холбогдуулан аж ахуй нэгж байгууллагуудад хийсэн шалгалтын талаар мэдээлнэ.

Монгол цэргийн нэгдсэн холбооны байранд /11 дүгээр хороолол/

11:00 цагт Тэтгэвэр чөлөөндөө гарсан цэрэг , хүчний байгууллагын ахмадууд ХХААХҮЯ, Монгол цэргийн нэгдсэн холбооны дэмжлэгээр хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалсан бөгөөд өнөөдөр ургацын баяраа хийж, үзэсгэлэнгээ гаргана.

Сүхбаатарын талбайд

11:30 цагт Хөдөлмөрийн үндэсний намаас мэдээлэл хийнэ.

УДБЭТ-т

12:00 цагт “Учиртай 3 толгой” дуурийн хэвлэлийн бага хурал болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт "Энхрий үрс халуун сэтгэл" ТББ-аас Түлэнхийн төв эмнэлгийн С блокын газар дээр 12 давхар орон сууц барьж байгааг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж буй талаар мэдээлнэ.

11:30 цагт “Иргэдийн шударга шүүх ТББ-аас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

12:00 цагт Гашуун сухайтын тээвэрчдийн төлөөллөөс Онцгой бүсийн тээвэрт /нүүрс тээвэр/ эмх замбараагүй байдал үүссэн талаар мэдээлнэ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт

14:00 цагт тус газрын дарга Б.Болор-Эрдэнэ Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад алтан медаль авсан А.Нямдаваа болон математикийн олимпиадад өндөр амжилттай оролцсон хүүхдүүдийг хүлээн авч уулзана.