Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэлчүүд автобусаа хүлээсээр л...

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын хэмжээнд 98 чиглэлд 900 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гардаг гэх тоон мэдээлэл бий. Гэвч өглөө ажил цуглах цаг болон орой ажил тарах цагаар автобус хүрэлцэхгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Энэ талаар бодит байдлыг бид өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр 07:45 цагт, 18:10 цагт тус тус шууд дамжуулан сурвалжилсан билээ.

Ажил цуглах үеэр хийсэн шууд дамжуулалтын үеэр иргэд "Автобусаар үйлчлүүлэх маш хүнд байна. Үүнээс шалтгаалаад ажлаасаа хоцорно, цалингаа хасуулна" гэдгийг хэлж байв.

Харин ажил тарах үеэр хийсэн сурвалжилгын үеэр иргэд "Нийтийн тээврийн хүртээмж үнэхээр хангалтгүй. Үүнийг талаар хүн бүр мэддэг ч хэлдэггүй, мэргэжлийн байгууллагаас саналыг нь сонсох ч хүн байдаггүй" гэж сэтгэлдлээ хуваалцсан юм.

Мөн ажил тарах цагаар замын ачаалал эрс нэмэгдэж автобус нь нэг талдаа гарчихдаг. Удаан хүлээж байж нэг автобус ирэхэд дүүрэн хүнтэй байдаг учир заримдаа багтдаггүй гэдгээ хэлж байв.

Замын түгжрэлийг бууруулахад иргэд хувийн унаагаараа бус нийтийн тээврээр үйлчлүүлэх нь хувь нэмэртэй гэж үздэг. Гэвч нийтийн тээврийн хүрэлцээ, хүртээмж, үйлчилгээ хангалтгүй байсаар байна.

Улаанбаатар хотын нийтийн тээврээр өдөрт давхардсан тоогоор 500-600 мянган хүн үйлчлүүлдэг гэх тоон мэдээлэл бий. 

Замын хөдөлгөөний эд ачааллын үеэр буюу өглөө, орой ажил цуглах, тарах цагаар автобусны дүүргэлт 100 хувьтай байдаг бол өдөр ачаалал багатай үеэр 60-70 хувийн дүүргэлттэй байдаг гэдгийг албаныхан хэлдэг билээ.

Та бүхэнд ажил тарах үеэрх нийтийн тээврийн хүртээмжийг харуулахаар Мөнгөн завъяагийн автобусны буудал дээрээс хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

Гэрэл зургийг Mpa.mn /2020.09.28/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг