2020/10/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,851.99₮
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-10°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-13°
06:00
S26
-4°
07:00
S29
-5°
08:00
S30
-6°
09:00
S30
-5°
10:00
S32
-4°
11:00
S32
-3°
12:00
S30
-2°
13:00
S30
-1°
14:00
S30
-1°
15:00
S30
-1°
16:00
S30
-1°
17:00
S30
-2°

2035 онд Япон улс сансрын хөлгөө сарны усаар цэнэглэдэг болно

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг

Япон улсын судлаачид сарны уснаас гаргаж авсан устөрөгчийн түлшээр сансрын хөлгөө цэнэглэдэг болох зорилготой ажиллаж байгаагаа Даваа гарагт зарлажээ.

Ингэж чадвал сансрын хөлөг дэлхийгээс шатахуун тээвэрлэж явах шаардлагагүй болж, зардал хэмнэгдэх юм.

Нарны гэрэл тусдаггүй сарны өмнөд туйлд их хэмжээний мөсний нөөц бий гэж эрдэмтэд үздэг. Япон улс 2030 оноос өмнө АНУ-тай хамтран сарны тойрог замд ажиллах Gateway хөлгийг бүтээж, хөөргөхөөр төлөвлөжээ. Үүний дараа 2035 он хавьцаа сарны өмнөд туйлд түлшний үйлдвэр байгуулах юм байна.

Gateway хөлгөөс сарны гадарга дээр дөрвөн хүний багтаамжтай, олон дахин ашиглагдах станцыг буулгах ба уг станц нь саран дээр явах автомашинтай байх гэнэ.

Станцтайгаа адил устөрөгчийн түлшээр ажилладаг автомашин нь нэг цэнэглэлтээр 1,000 км хүртэл зайнд аялах чадвартай байх ажээ.

Сарнаас олборлосон мөсийг нарны эрчим хүчний тусламжтай задалж, хүчилтөрөгч ба устөрөгч болгож хуваах гэнэ. Дараа нь эдгээрийг хооронд нь урвалд оруулах замаар эрчим хүч үүсгэх тухайгаа Японы Сансар Судлалын Агентлаг мэдээлжээ.

Саран дээр ажиллах автомашин нь 2-4 хүний багтаамжтай байна. Сарны татах хүч сул тул машин дугуйгаар мөлхөж биш, агаарт дэгдэж явдаг байх гэнэ.

Японы эрдэмтдийн тооцоолсноор Gateway хөлгөөс ирэх, буцах нэг ээлжийн аялалд 37 тонн ус хэрэглэх бол сарны гадарга дээр автомашинаар нэг удаа аялахад 21 тонн ус шаардагдах ажээ.

 

Эх сурвалж: Kyodo News

 

x