Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монгол Улсад айлчилна

Б.Ану
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирусийн цар тахлын нөлөөгөөр улс орнуудын төр засгийн тэргүүдийн айлчлалууд тодорхой хэмжээнд татраад байсан билээ.

Төр засгийн тэргүүнүүдийн гадаад дахь айлчлал энэ сараас эхлэн идэвхжиж байна. 

Монгол Улсын хувьд хөрш хоёр улстайгаа гадаад харилцааны сайд нарын ээлжит айлчлалуудыг хийгээд байгаа юм. Тэгвэл ирэх сарын 7-нд Монгол Улсын гуравдагч хөрш гэгддэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар манай улсад ажлын айлчлал хийхээр хоёр тал тохиролцсон байна. Эх сурвалжуудаас авсан мэдээллээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас тун бага хугацааны өмнө энэхүү айлчлал болж байгаагаараа онцлогтой, хоёр орны харилцаанд АНУ ач холбогдол өгч буйн илрэл юм гэж байлаа. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын энэхүү айлчлалаар хоёр улс ямар яриа хэлэлцээ хийх нь одоогоор тодорхойгүй байна. Монгол Улс, АНУ-ын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд байгаа бөгөөд Монгол Улсын түншлэлийн харилцаатай 10 улсын нэг билээ. 

Монгол Улсын Түншлэлийн харилцаатай улс орнууд:

Улс Түншлэлийн харилцаа Эрх зүйн үндэс

 

 

 
1. БНХАУ Иж бүрэн стратегийн түншлэл 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”
2. ОХУ Иж бүрэн стратегийн түншлэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”
3. Япон Стратегийн түншлэл 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Японд хийсэн айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
4. БНЭУ Стратегийн түншлэл 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
5. АНУ Стратегийн түншлэл 2019 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр гаргасан “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын стратегийн түншлэлийн тухай тунхаглал”
6. Турк Иж бүрэн түншлэл 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди БНТУ-д айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
7. ХБНГУ Иж бүрэн түншлэл 2008 онд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Хорст Көлер манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”
8. БНСУ Иж бүрэн түншлэл 2011 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
9. Канад Өргөн хүрээтэй түншлэл 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди Канад улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
10. Австрали Өргөн хүрээтэй түншлэл 2007 онд Австралийн Гадаад хэргийн сайд Александр Доунэр манай улсад айлчлах үеэр хийсэн мэдэгдэл