Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

ЦУОШГ: Ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Маргааш өдөр буюу есдүгээр сарын 30-нд Архангай, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд хэсгээр их хэмжээний нойтон цас орохыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Мөн Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч ширүүснэ. Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 10-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурах тул тариа ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.