Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Армени-Азербайжаны мөргөлдөөнийг хаалттай хэлэлцэнэ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр Армени-Азербайжаны зэвсэгт мөргөлдөөний асуудлыг хаалттай хэлэлцэхээр болжээ.

Армени үндэстэн голлон суудаг Уулын Карабахын маргаантай бүс нутагт хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн Ням гарагт эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа.

Аюулгүй байдлын зөвлөлийн хэлэлцэх асуудлын жагсаалтад уг асуудлыг нэмж оруулахыг Франц, Герман улсууд санаачилж, Бельги улс албан ёсоор хүсэлт гаргажээ.

Азербайжанаас салан тусгаарласан Уулын Карабахын нутагт армени үндэстнүүд голлон суудаг. Энэ бүс нутгийн маргаан зөрчил Зөвлөлт Холбоот Улсыг задрахын өмнөхөн эхэлсэн юм.

Уулын Карабах нь 1994 онд гал зогсоох гэрээ байгуулснаас хойш армени үндэстний салан тусгаарлагч зэвсэгт бүлгийн хяналтад орж, Бакугаас хамааралгүй болжээ.

Салан тусгаарлагчдыг Армени улсын эрх баригчид дэмждэг юм.

Энэ удаагийн зэвсэгт мөргөлдөөнд хоёр талаас нийтдээ 95 хүн амь үрэгдсэнээс 11 нь энгийн иргэн байсныг эх сурвалжууд мэдээлж байна.

 

Эх сурвалж: Associated Press