Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газар ойрын хугацаанд дотооддоо бонд гаргана

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 9 сарын 29
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын шинэ бонд “Номад”-ын танилцуулгын үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Түүний хариултаас онцлох мэдээллүүдийг хүргэе. 

  • Бондын төлбөрүүдийг жигдлэх ажлыг ирэх оноос хэрэгжүүлээд явна. Өөрөөр хэлбэл, энэ онд 500 сая, ирэх онд нэг тэрбум төгрөг төлөх нь эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулж, ханшийг хөдөлгөдөг гол нөхцөл. Тиймээс ирэх оноос жил бүр $400 саяыг төлдөг хэмжээнд очвол эдийн засаг тогтвортой байхад хувь нэмэр оруулна.
  • Монгол Улс 2021 онд “Мзаалай” бондын $500 сая төлөх ёстой байснаас 130, 2020 онд $1 тэрбум төлөх ёстой байсан бол 800 сая ам.доллар төлнө гэсэн үг. Жилд төлөх төлбөрүүдийн хэмжээ эрс бууж байгаа. 
  • “Номад” бондыг босгоход HSBC, JP Morgan, Morgan Stanley, Nomura гэсэн хөрөнгө оруулалтын дөрвөн том банк хамтарч ажилласан. 
  • Дотооддоо бол блокчэйн технологи дээр үндэслэсэн платформыг ашиглаж бонд гаргана. Бонд гаргаж, арилжааны банкуудаас мөнгө татах нь иргэд, ААН-д олгодог зээлийн хэмжээг бууруулж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг тул олон нийтэд санал болгоно. Эхний ээлжид бага хэмжээгээр туршилт хийнэ, ойрын хугацаанд.

ВИДЕО:

https://www.facebook.com/watch/?v=3447139675348344&extid=HrCiwVr7HsvVmLQQ