2020/10/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.41₮
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-10°
15:00
S26
16:00
S26
17:00
S16
18:00
S16
19:00
S20
20:00
S20
21:00
S20
-1°
22:00
S29
-2°
23:00
S29
-2°
00:00
S29
-3°
01:00
S29
-3°
02:00
S29
-3°

Үндэсний шинэ номын сангийн урд байруудад тулгаж барьсан барилгын үйл ажиллагааг зогсоолоо

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 11 дүгээр хороололд баригдаж буй Үндэсний шинэ номын сангийн урд байруудад тулгаж барьсан барилгын үйл ажиллагааг нийслэлийн удирдлагууд, хууль, хяналтын байгууллагынхан хааж байна.

ШУУД:

Энэ үеэр барилга барьж буй компанийн төлөөллийн зүгээс газраа холбогдох хууль, жрумын дагуу авч, сунгалтуудаа хийлгэж байсан, барилгын ажлын зөвшөөрлөө ч зохих ёсны дагуу авч байсан гэдгээ илэрхийлж, барилгын ажлыг зогсоох шийдвэрээ эргэн харна байх хэмээн найдаж байгаагаа илэрхийлж байв.

 
Гэрэл зургийг mpa.mn

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал "Ерөнхий сайд өчигдөр Үндэсний шинэ номын сангийн барилгад ажиллах үеэрээ өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээр өнөөдөр Зөрчилтэй барилгын ажлын хэсэг хуралдаж шийдвэр гаргасныг танилцуулахаар ирээд байна.

Танай компани 2004 онд газраа авч, шат шатны сунгалтуудаа хийлгээд өдийг хүрчээ. Барилгын ажлын зөвшөөрлийг мөн цаг тухай бүрд нь авч байсан ч өнөөдөр хуралдаад ноцтой зөрчил байгааг танилцуулж байна. Барилга Ерөнхий төлөвлөгөөний газраас баталж өгсөн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдаагүй, барилга нэг тал руугаа 10 метр гүйж баригджээ. Ингэснээрээ оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан мөн норм, дүрэм стандартыг зөрчсөн. Тиймээс танай барилгын үйл ажиллагааг зогсоож байгаа. Мөн танай барилгын эзэмшил газрыг өнөөдрөөс цуцлах болсныг мэдэгдэж байна. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчсөн учраас газрыг зориулалтын бусаар ашигласан гэж үзээд барилгын ажил эрхлэх зөвшөөрөл цуцлагдана гэж ойлгох юм" хэмээв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Уг мэдээллийг сонссоны дараа "Сант хаан" компанийн захирал Д.Зоригт тайлбар өглөө. Тэрбээр "Манай барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсны дараа СБД-ийн барилга баригдаж, тэндээс гарах бохирын шугамыг холбогдох байгууллагуудын ямар ч зөвшөөрөлгүйгээр манай газар дээгүүр тавьчихсан. Тиймээс барилгаа зүүн нь болгоод барьсан. Үүнийгээ Ерөнхий төлөвлөгөөний газартай зөвшилцөөд барилгын ажлаа эхлүүлсэн" гэх тайлбарыг өгсөн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

11-р хорооллын 12А, 12Б байрны оршин суугчдын төлөөлөл "Энэ барилгын ажлаас болоод бохир хальж, гудамж талбай өмхий үнэртэй болсон учир бид мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, таван байцаагчийн дүгнэлтээр тавдугаар сард барилгын ажлыг зогсоосон. Гэтэл сонгуулийн өмнө ажил нь буцаад эхэлчихсэн. Тиймээс өчигдөр Ерөнхий сайдад нөхцөл байдлаа хэлсэн" хэмээж байв.

 

x