Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн халдварын улмаас нас барсан сая гаруй хүний 50-иас илүү хувь нь дөрвөн улсад бүртгэгджээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
news.cgtn.com

Covid-19 цар тахлын улмаас нас барсан хүний тоо дэлхий даяар нэг саяыг даваад буйг Жон Хопкинсийн их сургуулийн дата харуулж байна. Яг одоо (2020.09.29-ний 12 цаг) тус үзүүлэлтээр дэлхий даяар Covid-19 халдварын тохиолдлын тоо 33.2 сая байгаа бол үүнээс нас барсан хүний тоо 1,000,867-д хүрчээ.

Нас барсан хүний тоо хамгийн өндөр байгаа 10 улсад:

  1. АНУ – 205,069
  2. Бразил – 142,058
  3. Энэтхэг -95,542
  4. Мексик -76,603
  5. Их Британи -42,090
  6. Итали -35,851
  7. Перу -32,262
  8. Испани -31,411
  9. Иран -25,779
  10. Колумби – 25,641 хүн нас баржээ.

Нийт нас барсан хүний 50-иас илүү хувь нь АНУ, Бразил, Энэтхэг, Мексик гэсэн дөрвөн улсад ногдож байна.

Шинэ коронавирусийн халдварын улмаас хүн нас барсан анхны тохиолдол 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдэж байсан бол үүнээс 24 долоо хоногийн дараа буюу зургаадугаар сарын 28-нд дэлхийн хагас сая хүн энэхүү халдварын улмаас нас барсныг бүртгэж байжээ.

Тэгвэл COVID-19  халдварын улмаас нас барсан хүн нэг саяд хүрсэн нь зургаадугаар сарын 28-наас 13 долоо хоногийн дараа буюу есдүгээр сарын 28-нд ийнхүү бүртгэгдэж байна.

 

Эх сурвалж: CNN, JHU