Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт 103 дугаарт 1,693 дуудлага ирснээс 491 нь эмнэлгийн яаралтай тусламж авжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг өдөр бүр бэлтгэн хүргэдэг болжээ. Өнгөрсөн хоногийн мэдээллийг танилцуулж байна.

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт өнгөрсөн хоногт нийт 1,693 дуудлага ирснээс 491 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1,091 нь зөвлөгөө мэдээлэл авсан байна. Нийт дуудлагын 64 хувь нь зөвлөгөө, мэдээлэл авжээ.

ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор нийт 5,138 хүн үйлчлүүлсний,

  • 35 нь томуу, томуу төст өвчлөлөөр,
  • 1,546 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна.

Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3,164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 175 нь хөдөө орон нутгаас хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарын утсанд 2,708 иргэн ханджээ.

ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 28-ны өдөр нийт 38 хүүхэд шинээр мэндэлсэн байна.

Энэ өдөр нийт 265 мэс засал хийгдсэнээс яаралтай 73, төлөвлөгөөт 192 мэс засал байв. ГССҮТ-д 368 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна. Мөн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 907 хүн үйлчлүүлжээ.

 

Эх сурвалж: ЭМЯ