Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын Green Cross үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг вакциныг хүлээн авжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр БНСУ-ын Green Cross үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг вакциныг өчигдөр Эрүүл мэндийн яам хүлээн авжээ. 

Улирлын томуу нь жил бүрийн аравдугаар сараас дараа оны гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Иймд улсын хэмжээнд дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор 2020 оны 10-р сарын 1-нээс 10-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон байна.

 

Томуу, томуу төст өвчний эрсдэлт бүлгийн хүн амд тав хүртэлх насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, 65 ба түүнээс дээш насны хүмүүс, эмнэлгийн ажилтнууд болон нягтрал ихтэй газар ажилладаг хүмүүсийг тооцож, томуугийн вакцинд заавал хийлгэх шаардлагатай гэж үздэг талаар Анагаах ухааны доктор, Хүүхдийн уушгины эмч О.Солонго ЭМЯ-ны зөвлөгөө мэдээллийн цагаар дурдаж байв.

Түүнчлэн тэрбээр "Томуугаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцинжуулалт. Гэвч вакцин хийлгэснээр 100 хувь сэргийлнэ гэсэн үг биш бөгөөд нэгэнт туссан тохиолдолд хүндрэлээс сэргийлнэ нь гэж үздэг" хэмээсэн билээ.