2020/10/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.33₮
B30
УЛААНБААТАР
|
-7°
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-8°
23:00
S31
-7°
00:00
S31
-7°
01:00
S31
-8°
02:00
S31
-8°
03:00
S31
-8°
04:00
S31
-8°
05:00
S31
-8°
06:00
S31
-9°
07:00
S31
-9°
08:00
S32
-9°
09:00
S32
-7°
10:00
S32
-4°

“Насан туршдаа суралцахуй” судалгааны номын нээлт боллоо

Б.Ану
2020 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг

Дэлхий ертөнц улам бүр даяаршиж технологи, инновацын хүчтэй өрсөлдөөн өрнөж буй. Тэгвэл энэ нийгэмд ирээдүйн боловсон хүчнийг ямар шалгуураар үнэлэх тухай, боловсрол эзэмших гол багаж нь чухам юу байх талаар, мэдлэг чадвар, үнэт зүйлс, амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдөх талаар өгүүлсэн судалгааны ном олны хүртээл болоод байна. Өнөөдөр нээлтээ хийсэн уг номын нэр “Насан туршдаа суралцахуй” юм.

Видео: Номын нээлтийг үзнэ үү:

https://www.facebook.com/watch/?v=2540325869597114&extid=hW9rc96ZplAzQ19g

Тус номын зохиогч нь дөрвөн хүүхдийн аав,  “Метро Девелопмент” группийн захирал Б.Одсүрэн билээ. Тэрбээр хэдий өөр мэргэжилтэй ч хүүхдийн хүмүүжил төлөвшил,  мэдлэг боловсролын дэлхийн чиг хандлагын талаар судалжээ. Ийнхүү арав гаруй жилийн турш хүмүүжил, боловсролын талаарх олон зуун ном, эмхэтгэл, шинжлэх ухааны тайлангууд уншиж судалснаа ийнхүү  дөрвөн цуврал ном болгон эмхэтгэсэн нь энэ юм.

 

“Насан туршийн боловсрол бол хүний амьдралын туршид шаардагдах мэдлэг, чадвар, тасралтгүй суралцах үйл ажиллагаа юм. Иймээс л мэдлэг чадвараа өсгөдөг хүн улам бүр үнэ цэнтэй болж байна. Тухайлбал Финланд улсад иргэдийнхээ албан бусаар бие даан олж авсан мэдлэг чадварыг магадлан итгэмжилдэг. Энэ нь мэдлэгийг дипломоор бус чадвар, чадамжаар нь мэргэжлийн комисс магадлан үнэлж байгаа хэлбэр, дэлхийн чиг хандлага юм” хэмээн уг бүтээлд дурдсан байна.

 

Мэдлэг, чадвар, хандлага, үнэт зүйлсийг итгэл үнэмшил болгосон шинэ цагийн залуусын эрин үе иржээ. Ирээдүйг цоо шинээр харж буй мэдлэгт суурилсан компаниуд өнөөдрийн улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн хандлагыг эрс өөрчилсөөр байна. Бид ч энэ замаар яваа. Харин ач холбогдол өгч, бүр ч ихээр анхаарч, хөрөнгө оруулж ирээдүйн боловсон хүчнээ бэлдэх ёстой талаар “Насан туршдаа суралцахуй”-д онцолжээ.

x