Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хямралын үед мэдэх эрх чөлөө хамгийн чухал нь байдаг

ikon.mn
2020 оны 9 сарын 28
iKon.MN

Берлин хот

КОВИД-19 бол хэвлэлийн эрх чөлөөг боомилох шалтгаан биш

 

Энэ жилийн есдүгээр сарын 28-нд болж буй хэвлэлийн эрх чөлөөний өдөр манай байгууллагын зүгээс дэлхийн бүх орнуудын засгийн газар ба холбогдох эрх бүхий байгуулагууудад хандан  КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа боловч энэ нь иргэдийн мэдэх эрхийг хязгаарлах шалтгаан болох ёсгүйг анхааруулж байна. Мэдэх эрхтэй холбоотой тухайн улс дахь хуулийн заалтууд болон практик дээрх хэрэгжилт нь КОВИД-19 өмнөх түвшинд очсон байх түүгээр ч зогсохгүй мэдэх эрхтэй холбоотой эрх зүйн орчинг улам сайжруулах шаардлагатайг зөвлөж байна.  

Дарга нар хариуцлагатайгаар мөн түргэн шуурхай хэлбэрээр  мэдээллийг иргэдэд ил тод цаг хугацаанд нь хүргэх нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, авлигаас сэргийлэх, ардчиллын институцуудыг хамгаалах, бодлого ба шийдвэр гаргалтыг сайжруулдаг ба алдаа хийхээс сэргийлдэг.

Гэсэн хэдий ч цар тахал хэмээн зарлагдсанаас хойш 9 сар өнгөрөхөд маш олон  улсын засгийн газар хэвийн үйл ажиллагааны горимд шилжсэн боловч цар тахлыг далимдуулан  мэдэх эрхийг боомилсоор байгаагаас тахлын энэ үед төсвийн болон тусламжийн мөнгө төгрөгийг Засгийн газар нь хэрхэн зарцуулж байгааг  нь олон улс орны иргэд мэдэхгүй, мэдээлэлгүй байна.

Энэхүү байдал нь иргэдийн мэдэх эрхийг боогдуулж, иргэдийн оролцоог боомилж, засгийн газрыг хариуцлагтай байхыг шаардахад бэрхшээл учруулж байна.

Олон оронд цар тахлаас шалтгаалан иргэд жагсан цуглах мөн чөлөөтэй зорчих эрх хязгаарлагдсан байгаа. Мөн ардчиллын бас нэг чухал процесс болох дарга нартай иргэд биечлэн уулзан асуух боломж ч хязгаарлагдсан байна.

Хэвлэл мэдээлэл  ба иргэний нийгмийн зүгээс чөлөөтэй мэдээлэх, баримт цуглуулах, ярилцлага хийх, дарга нарын эрх мэдлээ хэтрүүлж буйг илчлэх боломжууд ч  хязгаарлагдаад байна.

Ийм нөхцөл байдалд хэвлэлийн эрх чөлөөний асуудал маш чухлаар тавигдаж байна.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй ба иргэний ниймийн байгууллагуудад мэдээлэл олж авах нь маш чухал бөгөөд ингэж байж   төрийн байгууллагуудыг хянадаг.  Дэлхий дахинд олон улс орнууд КОВИД-19 цар тахлын энэ үед авлигажсан, иргэдийн оролцоогүй шийдвэр гаргаж түүнээсээ шалтгаалан тахлыг хяналтаас алдаж байгаа нь ил тод хариуцлагатай засгийн газар ямар чухал болохыг харуулж байна. Хүмүүнлэгийн тусламжийн эд зүйлс  ба хэдэн зуун сая долларын тахлын яаралтай санхүүжилтийн хөрөнгө мөнгийг хэрхэн зарцуулж байгааг иргэдэд ил тод болгох ёстой.

Цар тахлын эхний 9-р сарын сургамжаас харахад иргэд  нь засгийн газартаа  итгэж байгаа газруудад  авч буй арга хэмжээнүүд ихээхэн үр дүнтэй байна. Хэрвээ засгийн газрын  зүгээс иргэдэд мэдээллийг хангалттай өгөхгүй бол  иргэдийн төрдөө итгэх итгэл нь алдагдах төдийгүй цар тахалтай тэмцэх арга хэмжээнүүд  үр дүнгүй болох эрсдэлтэй. Иргэд мэдээлэлгүйгээр шийдвэр гаргалтад оролцож чадахгүй. Мэдээлэл авах эрх бол иргэдийн хамгийн чухал зэвсэг бөгөөд дарга нарыг хянах боломж олгодог. Хэвлэлийн эрх чөлөө ба үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хэрэгжилт  мөн  Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх зэрэг нь мэдээлэл авах эрх чөлөөгүйгээр хэрэгжих боломжгүй юм.

Цар тахалтай холбоотойгоор төрөл бүрийн хязгаарлалт хийж  буй  эсвэл хийх гэж буй улс орнууд иргэдийн ардчилсан эрхийн хангах төрийн үүргээ биелүүлэх  механизмыг заавал давхар хийж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл ямар ч хязгаарлалт хийж байсан иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаж  байх ёстой. Засгийн газрууд мэдэх эрхтэй холбоотой эрх зүйн орчинг ба практик дээрх хэрэгжилтийг тахлын өмнөх түвшинд аваачих улам сайжруулан олон улсын түвшинд хүргэх нь зүйтэй.

 

Transparency International мөн  хамтран мэдэгдэл гаргасан байгууллагууд

Access Info, Article19, Center for Law and Democracy