Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Нийтийн тээврийн бодит нөхцөл байдал /2020.09.28.07:45 цаг/

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийтийн тээврийн бодит нөхцөл байдлыг шууд дамжуулан хүргэж байна.

Шууд үзэх:

2020.09.28. 07:45 цаг

https://www.facebook.com/iKonNews/videos/647582279119676/

Улаанбаатар хотын хэмжээнд 98 чиглэлд 900 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гардаг хэмээх мэдээллийг албаныхан өгдөг. Гэвч өглөө ажил цуглах цаг болон орой ажил тарах цагаар автобус хүрэлцэхгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Ялангуяа бага насны хүүхэдтэй гэр бүл, өндөр настнууд автобусанд багтаж суухад ихээхэн хүндрэлтэй байгаа юм.

"Өдөрт 4 цагийг автобусанд өнгөрөөж байна"

 
45 номерын автобусанд суух гэж буй иргэд... /Шууд дамжуулалтын үеийн бичлэгээс/

Нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэн "Би өдөр бүр Улаанчулуутаас III цахилгаан станцын орчим руу ажилдаа явдаг. Өглөөд автобус үнэхээр хэцүү нөхцөл байдалтай байгаа. Улаанчулуутын эцсээс автобусанд хүн нь багтдаггүй. Зарим хүнээ орхиод хөдөлдөг. 07:00 цагт автобусанд суугаад Цамбагарав дээр ирээд дамжин суудаг юм. Энэ хооронд л би 90 минут явдаг. Эндээсээ 44 эсвэл 45 номерын автобусанд суух гэж "алаан" болно. Үндсэндээ өдөрт 4 цагийг автобусанд өнгөрөөж байна.

Дээрээс нь автобус үнэхээр хүрэлцэхгүй байгааг хүн болгон хэлэх байх. Автобусаар үйлчлүүлэх маш хүнд байна. Үүнээс шалтгаалаад ажлаасаа хоцорно, цалингаа хасуулна" гэдгийг хэлж байв.

Шууд дамжуулалтын үеэр иргэдийн зүгээс, автобусыг өглөө эрт буюу 06:00 цагаас явж эхэлдэг болгох, тоог нь нэмэгдүүлэх санал сэтгэгдлийг түгээмэл бичиж байсан. Мөн 5 шар, 21-р хорооллоос иргэд автобусанд багтаж суудаггүй, 10-р хороолол, 25-р эмийн сангийн автобусны буудал дээр автобуснууд зогсдоггүй гэх гомдлыг түгээмэл илэрхийлсэн юм.