Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

С.Жаргалсайхан: Томуугаар өвчлөгсдийн 90%-ийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Амбулаторийн үзлэгийн 4.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа талаар ЭМЯ-ны ЭТГ-ын уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга С.Жаргалсайхан өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

"Хүн амын дунд реновирус эргэлтэд байна"

Тэрбээр “Томуугийн тархвар судлалын 38 дахь долоо хоног буюу есдүгээр сарын 14-20-ны хооронд улсын хэмжээнд амбулаториор нийт 165,700 хүн үйлчлүүлжээ. Нийт үзлэгийн 4.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар буурсан ба сүүлийн гурван жилийн дунджаас 0.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Мөн хугацаанд 16 хүртэлх насны 1,312 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс 20.5 хувь нь амьсгалын замын цочмог халдвараар өвчилжээ.

Гэхдээ лабораторид суурилсан тандалтаар хүн амын дунд реновирус эргэлтэд байгаа юм.

Томуугаар өвчлөгсдийн 90 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж буй бөгөөд үүний 66.4 хувь нь 4 хүртэлх насны хүүхэд байна" хэмээв.

"Энэ жилийн улирлын томуу маш онцлогтойгоор идэвхжих магадлалтай"

Үргэлжлүүлэн "Энэ жилийн улирлын томуу маш онцлогтойгоор идэвхжих магадлалтай.

Учир нь улирлын томуугийн үе нь коронавируст халдварын цар тахалтай давхцаж байгаа. Тиймээс бид томуугаас сэргийлэх бэлэн байдлаа хангах, эмнэлгийн орны хүртээмжээ сайжруулах болон амбулаторийн үзлэгийн урсгалд зохицуулалт хийх, өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрийн эргэлт хяналтаа сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/663942177884098