2020/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.85₮
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
11°
|
-6°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S31
19:00
S31
20:00
S31
-2°
21:00
S31
-3°
22:00
S31
-3°
23:00
S31
-4°
00:00
S31
-4°
01:00
S31
-5°

П.Одонбаатар: ФАТФ-ын шалгалтыг амжилттай хамгаалбал "Саарал жагсаалт"-аас хамгийн хурдан гарсан улс болно

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2020 оны гуравдугаар улирлын ээлжит хуралдаан есдүгээр сарын 24-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын төв байранд зохион байгуулагдлаа.

Терроризмтой тэмцэх зөвлөлөөс улирал тутам зохион байгуулдаг хуралдаан нь болзошгүй эрсдэлээс иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн 22 байгууллага багтдаг. Энэ удаагийн хуралдаан шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээр анх удаа хуралдаж буйгаар онцлог байв.

Тус хуралдаанаар Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын албанаас өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулснаас гадна олон улсын терроризмын нөхцөл байдалд "Ковид-19" цар тахлын үзүүлж буй нөлөө, зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмыг санхүүжүүлэх Монгол Улсын 2020 оны эрсдлийн үнэлгээ, Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дүрэм зэрэг асуудлаар тус тус мэдээлэл хийсэн байна.

Мөн хуралдаанд 2018 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны команд штабын "Хаан шонхор" нэгдсэн дадлага сургуулийг зохион байгуулах асуудлыг хэлэлцүүлж, 2021 оны 3-4 дүгээр сард зохион байгуулахаар тогтжээ.

Түүнчлэн хуралдаанаар Олон улсын санхүүгийн хориг арга арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хяналтын жагсаалтаас гарах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл сонсгов.

Хуралдааны үеэр Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хурандаа П.Одонбаатар “Аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдах ФАТФ-ын газар дээрх шалгалтыг амжилттай хамгаалсан тохиолдолд "саарал жагсаалт"-аас хамгийн хурдан хугацаанд гарсан улс болох төдийгүй Европын холбооны хар жагсаалтаас гарах нөхцөл бүрдэж буй тул асуудал хариуцан ажиллаж буй Зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллага бүр идэвхтэй хамтран ажиллах ёстой” хэмээн тодотголоо.

 

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

x