2020/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.85₮
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
11°
|
-6°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S31
19:00
S31
20:00
S31
-2°
21:00
S31
-3°
22:00
S31
-3°
23:00
S31
-4°
00:00
S31
-4°
01:00
S31
-5°

Их Британи, Франц улсуудад нэг өдөрт бүртгэгдсэн Covid-19 халдварын тохиолдол дээд хэмжээндээ хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг

Жон Хопкинсийн их сургуулиас гаргасан тооцоогоор өчигдөр дэлхий даяар бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдол 32 саяын босгыг давжээ.

Сүүлийн өдрүүдэд Европ тивийн орнуудад халдварын хоёр дахь давалгаа эхэлсэн нь үүнд гол нөлөө үзүүлсэн байна.

Тухайлбал Их Британи, Франц улсуудад цар тахал эхэлсэн цагаас хойш нэг өдрийн дотор хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгджээ.

Их Британи улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 6,632 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн нь дөрөв, тавдугаар саруудын оргил үеийн хэмжээнээс хоёр дахин өндөр байна.

Үүнээс гадна тус улс Covid-19 өвчнөөр 42,000 орчим иргэнээ алдсан үзүүлэлтээр Европ тивд тэргүүлж байгаа.

Пүрэв гарагт Франц улсад мөн нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо нь шинэ дээд хэмжээнд хүрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад 16,096 тохиолдол бүртгэгдсэн нь гурав, дөрөвдүгээр саруудын оргил үеэс хэд дахин өндөр болсон байна.

Ерөнхийлөгч Эммануэл Макроны засгийн газар вирусийн тархалтыг хязгаарлах шинэ арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Энэ ажлын хүрээнд Марсель хотын бүх баар, ресторануудыг хааж, Парис болон бусад том хотуудад ажиллах цагийг нь богиносгосон байна.

Их Британи, Францаас гадна Испани улсад өчигдөр нэг өдрийн дотор 10,600 гаруй халдварын тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдлыг нь 700,000 хүргэжээ.

Нөхцөл байдал хамгийн ноцтой байгаа нийслэл Мадрид хотын захиргаа хүнд хэцүү цаг үе ирж буйг оршин суугчдадаа анхааруулаад хорио цээрийн дэглэмд бэлтгэлтэй байхыг зөвлөсөн байна.

Өчигдөр тус улсад 84 хүн Covid-19 өвчнөөр нас барж, нийт эндэгдлийн тоог 31,118 хүргэжээ.

Итали улсад өчигдөр халдварын 1,786 тохиолдол шинээр бүртгэгдэж, 23 хүн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 35,781 хүрсэн байна. Халдвар эрчимжиж байгаа Неаполь хот, түүнийг тойрсон Кампаниа мужийн иргэдэд гадуур явахдаа амны хаалт зүүх зөвлөмжийг эрх баригчид гаргажээ.

ОХУ-д өчигдөр 6,595 шинэ тохиолдол нэмэгдсэн нь долдугаар сараас хойших хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Зургаадугаар сараас хойш нийслэл Москва хотод анх удаа 1,000-аас дээш тооны тохиолдол өчигдөр бүртгэгджээ.

Дэлхийд халдварын тоогоор дөрөвт жагсаж байгаа ОХУ-д өчигдрийн байдлаар 1.12 сая тохиолдол бүртгэгдэж, 20,000 орчим хүн нас бараад байна.

Тус улсын эрх баригчид халдварын хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байгаа тул энэ удаа хорио цээрийн дэглэм тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press

 

x