Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдугаар улирлын буцаан олголт өгөх гэж байгаа тул НӨАТ-ын баримтаа аравдугаар сарын 8-наас өмнө бүртгүүлэхийг зөвлөлөө

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрд олгож байгаа.

Энэ дагуу гуравдугаар улирлын буцаан олголтыг өгөх гэж байгаа тул төлбөрийн баримтаа 2020 оны аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж ebarimt.mn-д бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас зөвлөлөө.

Өнгөрсөн хоёрдугаар улиралд 901,615 иргэнд 38.2 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

Лавлах утас: 1800-1288