Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг Ням гарагт хамгийн их гардаг бол гэмт этгээдүүдийн дийлэнх нь бүрэн дунд боловсролтой

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2020 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 18,000 гэмт хэрэг бүртгэгджээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,120 хэрэг буюу 22.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2,910 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 369 хэргээр буюу 14.5 хувиар өссөн байна. 

Мөн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 53.3 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас 17,790 иргэн хохирсноос согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэгт 4,125 иргэн хохирсон байна. Үүнээс 1,517 буюу 36.7 хувь нь эмэгтэй, 150 буюу 3.6 хувь нь хүүхэд өртөж хохирчээ.

Нийт гэмт хэргийн 51.3 хувь нь гэр, орон сууцанд, 22 хувь нь гудамж талбайд, 9.5 хувь нь олон нийтийн газарт, үлдсэн хувь нь төрийн болон төрийн бус байгууллагад, авто зам, аж ахуйн нэгжид үйлдэгджээ.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг гарагаар нь харуулбал:

  • Даваа гарагт 402 буюу 13.8 хувь
  • Мягмар гарагт 411 буюу 14.1 хувь
  • Лхагва гарагт 411 буюу 14.1 хувь
  • Пүрэв гарагт 416 буюу 14.3 хувь
  • Баасан гарагт 411 буюу 14.1 хувь 
  • Бямба гарагт 425 буюу 14.6 хувь
  • Ням гарагт 434 буюу 15 хувь нь үйлдэгджээ. 

Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг боловсролын түвшингээр нь авч үзвэл:

  • 1,673 буюу 57.5 хувь нь бүрэн дунд боловсролтой 
  • 595 буюу 20.4 хувь нь бүрэн бус дунд
  • 521 буюу 15.6 хувь нь дээд
  • 266 буюу 9.1 хувь нь бага
  • 154 буюу 5.3 хувь нь боловсролгүй 
  • 126 буюу 3.9 хувь нь дунд боловсролтой иргэн байна.