Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Меган Мэрклд гомдсон Дональд Трамп ханхүү Харрид “аз жаргал” хүсэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

2018 онд Их Британийн ханхүү Харритай гэрлэсэн Америк жүжигчин бүсгүй Меган Мэркл саяхан хэвлэлд ярихдаа энэ оны ерөнхийлөгчийн сонгуулийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр Мягмар гарагт ABC сувагт ярилцлага өгөхдөө “Дөрвөн жил тутамд бид өөртөө энэ бол хамгийн чухал сонгууль гэж хэлдэг. Гэхдээ энэ удаа бүр илүү чухал. Сонгууль бол бидний хувьд дуу хоолойгоо сонсгож, үнэт зүйлсээ хамгаалах боломж юм” гэж ярьжээ.

Хэдийгээр Меган ерөнхийлөгч Дональд Трампын нэрийг шууд дурдаагүй ч түүний эсрэг санал өгөхийг хүмүүст уриалсан нь илт байв.

Өчигдөр буюу Лхагва гарагт сэтгүүлчид Трампаас хатан хааны бэрийн хэлсэн үгний талаар асуухад “Би түүний фэн биш” гэж хариулаад дараа нь “Би Харрид маш их аз жаргал хүсмээр байна. Учир нь түүнд энэ л үгүйлэгдэнэ” гэж хоржоонтойгоор хэлжээ.

2018 оны тавдугаар сард Уиндсорын шилтгээнд тансаг хуримаа хийсэн Харри, Меган нар энэ оны эхээр язгууртны хэргэм зэргээсээ татгалзаж, одоо АНУ-ын Калифорни мужид хүү Арчигийн хамт амьдарч байгаа юм.

 

Эх сурвалж: AFP