Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Томуугаар өвчлөгсдийн 37%-ийг нэг хүртэлх насныхан, 31%-ийг 2-4 насныхан эзэлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар, амбулаторийн 70,251 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3,013 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн доло хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлт юм.

Нийт өвчлөгсдийн:

  • 37.2 хувийг 0-1 нас,
  • 30.5 хувийг 2-4 нас,
  • 17.2 хувийг 5-9 нас,
  • 4.9 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна.

Хүүхдийн түргэн тусламжийн 643 дуудлага ирснээс 33.0 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авжээ.

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 1,047 орон дээр 514 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд шинээр хэвтсэн өвчтөний 62 буюу 27.6 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдсон байна.

Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: НЭМГ