2020/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.85₮
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
11°
|
-6°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S31
19:00
S31
20:00
S31
-2°
21:00
S31
-3°
22:00
S31
-3°
23:00
S31
-4°
00:00
S31
-4°
01:00
S31
-5°

Мишээл экспод “Улаанбаатар Түншлэл-2020“ Олон улсын үзэсгэлэн худалдаа дөрвөн өдөр үргэлжилнэ

ikon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг

Монгол Улсын Засгийн газраас 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай уялдуулан, МҮХАҮТ, НЗДТГ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар Түншлэл-2020“ Олон улсын үзэсгэлэнг МҮХАҮТ-н үүсгэн байгуулагдсны 60 жилийн ойн баярыг тохиолдуулан 45 дахь жилдээ 9 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдна. Тус үзэсгэлэнгийн үеэр хямдралтай, урамшуулалтай худалдаа явагдана.

Дэмжигч болон хамтрагч байгууллагууд: 

  • Дэмжигч байгууллага - Европын Холбооны Худалдааг Дэмжих ТРАМ Төсөл
  • Платинум хамтрагч - Очир Дагинас ХХК 
  • Гоулд хамтрагч - Жем Интернэшнл ХХК 
  • Гоулд хамтрагч - Хан Хужирт сувиллын газар 
  • Гоулд хамтрагч - Талх Чихэр ХК 
  • Гоулд хамтрагч - БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон улсын Худалдааг дэмжих хороо /Баяннуур/

Европын холбооны Монголын худалдааг дэмжих ТРАМ төсөлд харьялагддаг кластеруудын бараа бүтээгдэхүүний танилцуулга худалдаа зохион байгуулагдана.

- Арьс ширний кластер 

Brand Gutal LLC, Mongol Shevro JSC, Mon-It BuligaarLLC, AGNI LLC, Mon Lans LLC, Pici LLC, Bishrelt Khiits, MGL Goyol LLC,  Orchid LLC, Mergen Tour LLC, S and S LLC, Khukh Tug Trade LLC, MR Brand LLC, Safety Resource Mongolia, Bileg Design LLC, Natural Lider LLC , Darkhkan Minj LLC, MS Garment LLC, Sumana and Brothers, Ikh Ergelt LLC, B&BS LLC, Khorol collection LLC,

- Гоо сайханы бүтээгдэхүүний кластер

Ich cream , Moncream LLC , MONOS Group LLC , MONOS Cosmetics LLC , Natural Essentials LLC, Helenmade LLC , Spirit of Nature LLC , Uulen savan LLC , Styletto LLC, OdiTan LLC, Khan Undur Ilch LLC, Monforest Aroma LLC, Enaru Biomedical LLC, Galbingaa Cosmetic LLC, Brewerks LLC, BOJSS, LaPerla Cosmetics LLC

- Сарлагийн хөөвөр, торомны ноосны кластер

Sor Cashmere , Монгол Нэхмэл/Текстил ХХК, Уужин ХХК, Жинст Мөрөн ХХК, MINU MONGOLIAN CASHMERE, Блю скай кашмир ХХК, HERDERS LLC, Малчдын Ногоон Алт дундын хоршоо, Tuya Cashmere Co. Ltd, Best Cashmere LLC, Натурал Текстайл Групп ХХК, Гурван Сор ХХК, Мөнх Бумууд ХХК, Баялаг Өлзий, Snow Fields, Өгөөж шим ХХК, Тод оймс ХХК, Нинжбадрах ХХК, Говь-Хангай кашемир ХХК

- Чацарганы кластер

Vitafit LLC, Vitafit Invest LLC, МONOS Foods LLC, EDEN LLC, ECO ERDENE LLC, УВС ХҮНС ХК, Cakra, Сэлэнгэ Номт Оргил ХХК, Jivertiin Orgil XXK, Teso Corporation, Khaan Jims SBI LLC, UFC group, UFC Trade LLC, SandorBerry LLC, Khatny ulaan LLC, Tses Khairkhan Mongollia

Үзэсгэлэн худалдаанд доорх нэр төрлөөр оролцоно:

  • Мэдээллийн технологи 
  • Эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн 
  • Гоо сайханы бүтээгдэхүүн /Үндэсний үйлдвэрлэл/
  • Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ 
  • Ноолуур /Үндэсний үйлдвэрлэл/
  • Арьс ширэн бүтээгдэхүүн /Үндэснйи үйлдвэрлэл/
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Ус, Ундаа, Жүүс 
  • Мах, махан бүтээгдэхүүн
  • Талх, нарийн боов 
  • Шинэ техник, технологи, инноваци
  • Гар урлал

Үзэсгэлэнд оролцогчид дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулагдна: 

Үзэгчдэд зориулсан төрөл бүрийн эвэнт зохион байгуулна 
Хямдралтай, сугалаатай,  бэлэгтэй худалдаа зохион байгуулна
Амталгаат худалдаа явагдна 
Шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчилна
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАСНЫ 60 ЖИЛИЙН ОЙД

“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2020” 45 дах жилийн олон улсын намрын үзэсгэлэн яармагийн нэгдсэн хөтөлбөр

9 ДҮГЭЭР САРЫН 24, ПҮРЭВ ГАРАГ

14.00 – 14.20: Нээлтийн ажиллагаанд зориулсан урлагийн тоглолт. Хөтлөгч хүндэт зочдыг танилцуулах 
14.20–14.25: Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.АМАРТҮВШИН үг хэлнэ
14.25–14.30: Үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.БАТБАЯСГАЛАН үг хэлнэ
14.35–14.38: Үзэсгэлэнгийн Platinum хамтрагч Очирдагинас ХХК-ий гүйцэтгэх захирал ноён Х.ТЭМҮҮЖИН  мэндчилгээ дэвшүүлнэ.
14.38–14.41: Үзэсгэлэнгийн Голд хамтрагч Жем интернэйшнл ХХК-ий гүйцэтгэх захирал ноён Б.ОЙГОНГЭРЭЛ мэндчилгээ дэвшүүлнэ.
14.41 - 14.44: Үзэсгэлэнгийн Голд хамтрагч Талх Чихэр ХК-ийг маркетингийн албаны дарга Л.БАТТӨР мэндчилгээ дэвшүүлнэ.
14.44 –14.47: Үзэсгэлэнгийн Голд хамтрагч ӨМӨЗО-ны Баяннуур хотын Худалдааг дэмжих хорооны Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал Б.АРИУНЖАРГАЛ мэндчилгээ дэвшүүлнэ.
14.47-14.50: Үзэсгэлэнгийн дэмжигч Европын Холбооны Монголын Экспортыг Дэмжих Төслийн удирдагч ноён КАРЛ КРЮГ мэндчилгээ дэвшүүлнэ.
14.50-14.52: Үзэсгэлэнгийн нээлтийн тууз хайчлах ёслолын арга хэмжээ
15.00-15.20: Зочид үзэсгэлэнтэй танилцана
15.20–16.25: Үзэсгэлэнийн Гоулд хамтрагч ЖЕМ ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ийн бүтээгдэхүүний танилцуулга 
10.00–19.00: Нийтэд үзэсгэлэнгийн үйл ажиллагаа нээгдэнэ.

9 ДҮГЭЭР САРЫН 25, БААСАН ГАРАГ

10.00–19.00: Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа олон нийтэд нээттэй
13.30–15.30: Үзэсгэлэнгийн Гоулд хамтрагч ЖЕМ ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ий өдөрлөг, бүтээгдэхүүний таилцуулга, амталгаа, хөгжөөнт тэмцээн     
10.00–19.00: Хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын шалгаруулалт /дотоодын ба импорт/ Мишээл экспо төвийн 2 давхрын хурлын танхимд

9 ДҮГЭЭР САРЫН 26, БЯМБА ГАРАГ

10.00–19.00: Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа олон нийтэд нээттэй
13.00–14.00: Үзэсгэлэнгийн гоулд хамтрагч Талх Чихэр ХК-ий “GOOD DADDY” өдөрлөг. Хамрах хүрээ: 6-12 насны хүүхэдтэй аав нар оролцоно. Бэлэн бүтээгдэхүүн болох хотдог, бургерийг хэн хурдан идэх тэмцээн болно. 
14.00-16.00: Үзэсгэлэнгийн Платинум хамтрагч Очир дагинас ХХК-ий өдөрлөг, бүтээгдэхүүний танилцуулга, хөгжөөнт тэмцээн, сугалаа урамшуулалт худалдаа
16.00-18.00: Үзэсгэлэнгийн дэмжигч Монголын экспортыг дэмжих төслийн (TRAM) кластерийн танилцуулах арга хэмжээ, Кластерийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, сугалаа, загварын үзүүлбэр
18.00-19.00: Үзэсгэлэнгийн Гоулд хамтрагч ЖЕМ ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ий өдөрлөг, бүтээгдэхүүний таилцуулга, амталгаа, хөгжөөнт тэмцээн

9 ДҮГЭЭР САРЫН 27, НЯМ ГАРАГ

10.00–19.00: Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа олон нийтэд нээттэй
13.30–15.30: Үзэсгэлэнгийн Гоулд хамтрагч ЖЕМ ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ий өдөрлөг, бүтээгдэхүүний таилцуулга, амталгаа, хөгжөөнт тэмцээн
15.00-16.00: Үзэсгэлэнгийн хаалтын шагнал гардуулах ёслолын ажиллагаа.

 

Эх сурвалж: МҮХАҮТ

x