Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ өвөл зорилтот бүлгийн 10,000 орчим айлд сайжруулсан шахмал түлшийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ олгоно"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалттай холбоотой мэдээллийг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас өглөө. 

Энэ талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал "Нийт 23 аж ахуйн нэгж, байгууллага сайжруулсан түлшийг үйлдвэрээс хангамжийн баазууд болон борлуулалтын цэгүүдэд хүргэх тээвэрлэлтийг хийж байна.

Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 70 орчим мянган тонн сайжруулсан түлшийг нөөцөлсөн ба одоогийн байдлаар сайжруулсан түлшний борлуулалтын 100 орчим цэг ажиллаж байна. 2020-2021 оны өвөл нийт 800 орчим борлуулалтын цэг ажиллана гэсэн төлөвлөгөөг “Тавантолгой түлш” компаниас гаргасан.

Мөн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн халамжийн газар, “Тавантолгой түлш” компани зорилтот бүлгийн айл өрхүүдэд сайжруулсан түлш үнэгүй олгох ажлыг зохион байгуулж байгаа. Энэ өвөл зорилтот бүлгийн 10,000 орчим айл өрхөд сайжруулсан шахмал түлш үнэ төлбөргүй олгоно.

Түүнчлэн 9-11, гурав болон дөрөвдүгээр сард зуухны таталт бага байдаг тул түлшний шаталтаас үүдэлтэй угаарын хий ихсэх хандлагатай байдаг. Иймээс  холбогдох хүмүүс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж, айлуудаа шалгаж байгаа” гэлээ.