Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд дэлхийн хамгийн жижиг Рубикийн шоог бүтээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Рубикийн шоог анх зохион бүтээсний 40 жилийн ойг тохиолдуулан Японы тоглоом үйлдвэрлэгч Megahouse компани өчүүхэн жижиг хэмжээтэй шоог бүтээжээ.

0.99 см хэмжээтэй энэхүү бүтээл нь дэлхийн хамгийн жижиг бүрэн ажиллагаатай Рубикийн шоо болж байгаа бөгөөд 198,000 иений ($1,878) үнэтэй худалдаанд гарах гэнэ.

Шоог бүтээхэд металл боловсруулах чиглэлээр мэргэшсэн Iriso Seimitsu Co Ltd компани хамтран ажиллажээ.

Шооны талуудыг яг 0.99 см хэмжээтэй байх өндөр нарийвчлалтай хийцийг тус компани үйлдвэрлэсэн байна.

Шооны гурван талд Rubik’s Cube, Iriso Seimitsu Co Ltd, Mega House Co Ltd нэрүүдийг сийлжээ. Шинэ бүтээгдэхүүний урьдчилсан захиалгыг Японд Megahouse компанийн вэбсайтаар авч эхэлсэн ба энэ оны сүүлээр зах зээлд нийлүүлж эхлэх гэнэ.

Эх сурвалж: Japan Today