2020/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.85₮
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
11°
|
-6°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S31
19:00
S31
20:00
S31
-2°
21:00
S31
-3°
22:00
S31
-3°
23:00
S31
-4°

Саяхан илэрсэн астероид өнөөдөр дэлхийд ойрхон өнгөрнө

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг

Дөнгөж есдүгээр сарын 18-ны өдөр астрономичдын илрүүлсэн автобусны хэмжээтэй астероид өнөөдөр манай дэлхийд тун ойрхон өнгөрөх гэнэ.

5-10 метр орчим диаметртэй 2020 SW гэж нэрлэгдсэн астероид дэлхийн гадаргад 22,000 орчим километр ойртоно. Цаг уурын геостационар (тогтмол нэг байрлалд байдаг) хиймэл дагуул дэлхийн гадаргаас 35,000 км өндөрт байрладаг гэвэл шинэ астероид хэр их ойртохыг үүнээс баримжаалж болно.

2020 SW астероид Улаанбаатарын цагаар өнөөдөр оройн 7:12 цагт дэлхийд хамгийн их ойртож ирэх ба энэ үед Номхон далайн өмнөд хэсэг, Австрали, Шинэ Зеландын орчимд байх тооцоо гарчээ.

Зай нь маш ойрхон тул дэлхийн татах хүч астероидын хурд, чиглэлийг өөрчлөх гэнэ. Ингэсэн ч астероид дэлхийд унахгүй. Уналаа гэхэд агаарт шатаж задраад “fireball” гэгддэг хурц гэрэл гаргах үзэгдэл ажиглагдаад өнгөрөх ажээ.

Энэ удаа дэлхийд ойртохоос нь зургаа хоногийн өмнө 2020 SW астероидыг илрүүлж чадсан нь том амжилт юм. Өнгөрсөн сард 2020 QG нэртэй SUV автомашины хэмжээтэй астероид дэлхийд нөлөөлөлгүйгээр хамгийн их ойртсон сансрын биет болж түүхэнд бичигдэж байв.

Гэтэл үүнийг астрономичид урьдчилж илрүүлж чадаагүй, өнгөрснийх нь дараа мэдсэн юм.

Наймдугаар сарын 16-ны өдөр 2020 QG нь Энэтхэгийн далайн дээр 3,000 орчим километр ойртоод өнгөрсөн байна.

NASA-гийн мэдээлснээр 2020 SW, 2020 QG астероидуудтай ойролцоо хэмжээтэй хэдэн зуун сая сансрын биет дэлхийн ойр орчимд эргэлдэж байдаг ба тэдгээрийг ойртож ирэхээс нь өмнө илрүүлэх ямар ч боломжгүй байдаг гэнэ.

140 метрээс дээш диаметртэй астероидуудыг NASA дэлхийд аюул учруулж болзошгүй гэж үзээд хөдөлгөөнийг нь хянаж байдаг. Ийм ангиллын нэг биет 2029 оны дөрөвдүгээр сарын 13-ны Баасан гарагт дэлхийд ойртож ирэх тооцоотой байгаа гэнэ.

99942 Apophis нэртэй уг астероид 335 метр диаметртэй бөгөөд дэлхийд 30,000 орчим километр зайд ойртож ирэх ажээ.

Ийм том хэмжээтэй сансрын биет дэлхийд ойртох тохиолдол маш ховор тул эрдэмтэд амьдралд нэг тохиох боломж гэж үзээд судлахаар бэлдэж байгаа гэнэ.

Ойртох үедээ Атлантын далай, АНУ-ын нутаг дээгүүр цаг гаруй хугацаанд нисэж өнгөрөх тул хүмүүс дуран хэрэглэлгүй нүдээрээ шууд харах боломжтой ажээ. Эрдэмтэд уг астероидыг дэлхийд унахгүй гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: CNN

 

x