Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс Мэдээлэл зүйн олон улсын олимпиадаас анхны алтан медалиа авлаа

A.Жаргал
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Мэдээлэл зүйн олон улсын 32 дугаар олимпиад есдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд Сингапур улсад онлайнаар зохион байгуулагдлаа. 

Энэ жил хамгийн өндөр чансаатай байсан

  1. Амарын Нямдаваа, "Сант" 
  2. Шинэзулын Билгүүдэй, "Сант"
  3. Бат-Оргилын Бадрангийх, "Эрхэт эрдэм"
  4. Баттөрийн Хангал, "Эрхэт эрдэм"

сурагчид улсаа төлөөлөн оролцсоноос А.Нямдаваа тус олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийг авч, өндөр амжилт гаргалаа. 

А.Нямдаваа нь 2019 онд Азербайжан улсын Баку хотноо болсон 31 дүгээр олимпиадаас манай улсын анхны мөнгөн медалийг авч байсан билээ. 

Мэдээлэл зүйн олон улсын олимпиадад манай улс 1991 оноос хойш оролцож байгаа бөгөөд 3 хүрэл, 1 мөнгөн медальтай байсан бол энэ жил анхны алтан медалийг авчирч, амжилтаа ахиулаад байна.  

Ялангуяа, сүүлийн гурван жил буюу 2018-2020 онд манай улс 1 хүрэл, 1 мөнгө, 1 алтан медаль авч, маш амжилттай оролцжээ. 

Улсаа төлөөлөн оролцсон баг, дасгалжуулагч багш нарт баяр хүргэж, цаашдын уралдаанд тэмцээнд нь амжилт хүсье. 

 

Эх сурвалж: https://ioinformatics.org/