Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Exclusive: TEDxUlaanbaatarSalon “One Solution” арга хэмжээний илтгэгчдийг танилцуулж байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

TEDxUlaanbaatarSalon “One Solution” арга хэмжээ энэ сарын 26-нд зохион байгуулагдахад бэлэн болжээ.

Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж буй залууст зориулсан энэ удаагийн TEDxUlaanbaatarSalon арга хэмжээ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн TED арга хэмжээний форматаар албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулагдана.

Өөрсдийн үнэ цэнтэй санааг хуваалцахаар 4 илтгэгч, прогрессив сэтгэгчид уригдсан тус арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг TEDxUlaanbaatar Facebook Page-ээс авах боломжтой.

Ингээд TEDxUlaanbaatarSalon “One Solution” арга хэмжээнд илтгэгчээр сонгогдсон 4 илтгэгчтэй танилцана уу.

1.  “Нано Интернэшнл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, RE/MAX Mongolia Бүсийн эзэмшигч Б.Бүжинлхам

 

2. Монкон Группийн Хамтран үүсгэн байгуулагч, "Монкон Пропертиз" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батхуяг

 

3. Удирдах түвшний коуч, "Whitstable Consulting" ХХК-ийн үүсгэн байгуулагч Ж.Номин

 

4. Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн Гүүр нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Б.Батгэрэл