Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Намрын Ногоон Өдрүүд - 2020" шилдгүүдээ тодрууллаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

ДЭЭЖ СҮҮ  ”АРД ТҮМНИЙ ХҮНС  ”-ээр
САЙН Д АМИН ДЭМТЭЙ СҮҮ-“ДАРХЛАА ДЭМЖИХ ШИЛДЭГ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН” -ээр
шалгарлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдааг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатайгаар 15 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж өнөөдөр шилдэгүүдээ тодрууллаа.

Энэ жилийн хувьд Хүнс аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.Энэхүү үзэсгэлэн худалдаанд АПУ ДЭЙРИ ХХК жил бүр оролцдог бөгөөд  энэ удаад 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож  амталгаа болон бэлэгтэй худалдааг зохион байгуулсан юм.

Өнөөдөр тус үзэсгэлэнгийн шилдгүүд тодорч АПУ ДЭЙРИ ХХК-ийн  ДЭЭЖ СҮҮ  ”АРД ТҮМНИЙ ХҮНС  ”-ээр ,  САЙН Д АМИН ДЭМТЭЙ СҮҮ-“ДАРХЛАА ДЭМЖИХ ШИЛДЭГ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН” -ээр тус тус шалгарлаа.

Дээж брэнд нь анх 2015 онд Дээж сүү, Дээж таргийг зах зээлд гаргаж хэрэглэгчиддээ танилцуулж байсан бол одоогийн байдлаар Дээж бор элсэн чихэртэй тараг,  Дээж ааруул, Дээж цөцгийн тос зэргээр төрлөө нэмж нийт 7 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийт сүүний зах зээлийн 35 хувийг эзэлж байна.

Дээж брэндийг үйлдвэрлэхдээ дотоодын малчид фермерүүдээс сүүгээ татан авч орчин үеийн технологи,  тоног төхөөрөмжөөр ариутган боловсруулдаг.

Дээж брэндийн бүх бүтээгдэхүүнийг 100 хувь үнээний шингэн сүүгээр бэлтгэдэг бөгөөд Дээж сүүг Бактофуги төхөөрөмжөөр сүүн дэх бактерийг  99,9% устгадаг төдийгүй Деаэратор багажаар сүүн дэх гадны үнэр амтыг бүрэн ялгаж C-д 20 секунтын турш ариутгадаг тул шууд уухад тохиромжтой юм.

 

Сайн Д амин дэмтэй сүү

“Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал” сэдэвт үндэсний V судалгаанаас харахад нийт хүн амын 98 хувь нь Д амин дэмийн дутагдалтай гарсан байна. Д амин дэм дутагдсанаар амархан ядрах, зүрх өвдөх, яс янгинах, амьсгаадах, ууртай болох нойр булчирхай өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

 

Д амин дэмийг хоол хүнсээр авбал хамгийн сайн ч харамсалтайн нь монголчууд  хоол хүнсээр Д амин дэмийг хангалттай хэмжээнд авч чаддаггүй тул хүнсийг баяжуулах хэрэгцээ шаардлага гарсан. Иймээс ч Монголд анх удаа АПУ ДЭЙРИ ХХК сүүгээ Д амин дэмээр баяжуулан худалдаанд гаргасан. Сайн Д амин дэмтэй сүү нь 2016 онд зах зээл дээр гарсан бөгөөд одоогийн байдлаар 500 гр-ийн Элопак савлагаа болон , 250 гр-ийн Эколин савлагаатайгаар худалдаанд гаргаж байна.

Та өдөрт 500 гр Д амин дэмтэй сүү ууснаар өдөрт авах Д амин дэмийн хэрэгцээ болох  600 IU нэгж буюу 1  өдрийхөө хэрэгцээгээ 100 хувь хангаж чадна.

Үнээний шингэн сүүг нам температурт ариутган, Д амин дэмээр баяжуулж ОУ-ын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000 стандартын дагуу Сайн  Д амин дэмтэй сүүг үйлдвэрлэдэг.

Д амин дэмийн хэмжээний хөндлөнгийн баталгаажуулалтыг ОУ-ын SGS-ийн лаборторид сар бүр хийлгэдэг.

АПУ компани нь 2014 онд Сүүний үйлдвэр анх байгуулсан бөгөөд 2017 оноос эхлэн АПУ ДЭЙРИ нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулан 4 брэндийн 42 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Бид 1200 гаруй малчид фермерүүдээс өдөрт 70-80 тонн сүү, жилд 10-15 сая литр сүү цуглуулж 4000 гаруй харилцагчаар дамжуулж Монголынхоо 3 сая гаруй иргэнд хүргэж байна. Мөн бид борлуулалтаа жил ирэх тусам ахиулах зорилт тавин ажилладаг. Бид монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 35 хувийг дангаар хангаж байна. Тиймдээ ч олон улсын чанарын гэрчилгээ болох FSSC 22000  ISO 22000 , ISO 22002-1 стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.