2020/10/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.33₮
B30
УЛААНБААТАР
|
-7°
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-8°
23:00
S31
-7°
00:00
S31
-7°
01:00
S31
-8°
02:00
S31
-8°
03:00
S31
-8°
04:00
S31
-8°
05:00
S31
-8°
06:00
S31
-9°
07:00
S31
-9°
08:00
S32
-9°
09:00
S32
-7°
10:00
S32
-4°

Ургац хураалтад оюутан, цэргийн алба хаагчдыг 10 дугаар сарын 15-ныг хүртэл сунгаж ажиллуулна

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажилласан талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр танилцууллаа. Үүнтэй холбогдуулан:

  • Дотооддоо үйлдвэрлэж байгаа цементийн зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулах, цемент экспортлоход дэмжлэг үзүүлэх
  • “Богдхан төмөр зам” төслийн зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг Азийн хөгжлийн банктай хамтран явуулах
  • Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийг эрчимжүүлэх, гэрээ нь цуцлагдсан хэсэгт дахин сонгон шалгаруулалт явуулах хүртэл хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх
  • Ургац тээврийн замын засвар, арчлалтыг богино хугацаанд дуусгах
  • “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орон нутгийн ачаа тээврийн алдагдалтай бүлгүүдийн тарифыг шинэчлэх
  • Тариалангийн бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг байх
  • “Дархан арьс ширний цогцолбор” төслийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон бусад асуудлыг шийдвэрлүүлэх
  • Дархан-Өргөө политехник коллеж, уул уурхай, эрчим хүчний политехник коллежийг нэгтгэн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв болгох
  • Ургац хураалтад ажиллаж байгаа оюутан, цэргийн алба хаагчдыг 2020 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл сунгаж ажиллуулах, шаардлагатай асуудуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд, агентлаг, Аймгийн Засаг дарга нарт даалгасан байна.
x