Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, гурван автомашин мөргөсөн ослын улмаас хоёр хүн гэмтжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх "Хөрш заан" хотхонд өчигдөр 22:00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. 

Тодруулбал, тус хотхоны 106 дугаар байрны хойд замд "Lexus RX350" маркийн автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон "Toyota Aristo", "Toyota Aqua", "Toyota Rumion" маркийн автомашиныг мөргөсөн байна. 

Ослын улмаас жолооч 30 настай, эрэгтэй, 27 настай, эрэгтэй нар гэмтсэн хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.