Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын улс төрийн бодлогын газрын даргаар М.Ганхүлэгийг томилжээ

A.Жаргал
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Ардын Нам/МАН/-ын Удирдах Зөвлөлийн хурал өчигдөр болжээ. Тус хурлаас намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлогын газрын даргаар М.Ганхүлэгийг, Гадаад харилцааны албаны даргаар М.Цэлмүүн нарыг томилсон байна.

Намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлогын газрын даргаар томилогдсон М.Ганхүлэг нь 1990 оны залуу боловсон хүчин юм.

Томилгооноос харвал МАН 90 оны залуучуудыг дараагийн түвшинд бэлдэж эхэлж байгаа бололтой.

Өмнө нь нөлөө бүхий улстөрчид намын улс төрийн бодлого болон гадаад харилцааны албыг удирдаж байсан түүхтэй.