2020/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.85₮
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
11°
|
-6°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
11:00
S32
-1°
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S31
19:00
S31
20:00
S31
-2°
21:00
S31
-3°
22:00
S31
-3°

"Манай улсад бүртгэгдсэн коронавирусийн 313 тохиолдлын 68.4% нь эрэгтэй бол 31.6% нь эмэгтэй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

Манай улс давтагдсан тоогоор нийт 66,549 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

"Нийт тохиолдлын 109 нь Алтанбулаг боомтоор, 187 нь тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс илэрсэн"

Тэрбээр "Манай улс 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 24,774 хүнд коронавирусийн тандалт судалгаа явуулжээ.

Мөн давхардсан тоогоор 66,549 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийж, 313 тохиолдлыг илрүүлэн баталгаажуулсан байна.

Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 313 тохиолдлын:

  • 109 нь Алтанбулагийн боомтоор ирж ирсэн иргэдээс,
  • 187 нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс,
  • 17 нь ачаа тээврийн жолооч нараас илэрчээ.

Халдвар авсан хүмүүс 6-84 настай бөгөөд манай улсад батлагдсан тохиолдлын дундаж нас 28 байна. Коронавирусээр өвчилсөн хүмүүс дунд 15-аас доош насны хүүхэд найм байгаа бол 55-аас дээш насны хүн 21 байгаа юм. 

Хүйсээр ангилбал, нийт батлагдсан тохиолдлуудын 68.4 хувь нь буюу 214 нь эрэгтэй, 31.6 хувь нь буюу 99 нь эмэгтэй байна. 

Дэлхий дээр коронавирусийн халдвар авсан хүмүүсийг хүйсээр ангилж харахад эрэгтэйчүүд илүү өвчилсөн байна гэх судалгаа бий. Энэ судалгаа манай улсад ч адил байгааг дээрх мэдээлэл харуулж байна" гэв.

"Эмчилгээний дундаж ор хоногийн хугацаа 30 хоног гэж үзэж байгаа"

Үргэлжлүүлэн "COVID-19-ийн халдвар авсан иргэд 14-64 хоног эмчлэгдэн эдгэрч буй бөгөөд ор хоногийн дундаж хугацааг 30 хоног гэж үзэж байгаа.

Бид өвчтөнийхөө эмчилгээний талаар БНХАУ-ын Ухань хотын эмнэлгийн эмч, Япон улсын эмч нар болон Тайванийн үндэсний их сургуулийн эмнэлгийн эмч нартай туршлага солилцож байна.

Тэд манай улсад коронавирусийн нас баралт байхгүй гэдэгт гаднын улс орон өндөр ач холбогдол өгч, амжилтаа бататгахыг хүсэж байгаагаа илэрхийлдэг.

Одоогоор бид COVID-19-тэй тэмцэх үндсэн багийг аймгуудад бүрэн бүрэлдэхүүнтэй болгохоор бэлдэж байна.

Энэ чиглэлээр Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын тушаал, үүрэг даалгаврын дагуу Баян-Өлгий, Ховд, Увсад албаны баг ажиллаж байгаа" гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2855552811344832

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x