2020/10/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.33₮
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
-1°
|
-8°
B30
УЛААНБААТАР
|
-10°
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S29
00:00
S29
-1°

Дэлхийд өрсөлдөхүйц мах махан бүтээгдэхүүний экспортын үйлдвэр шилдэг стандартаараа Монголд дахин анхдагч боллоо

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 9 сарын 22
iKon.MN
 

Монгол Улсын мах махан бүтээгдэхүүнийг дэлхийн тавцанд гаргах, чанар стандартыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарлаа хандуулан ажилладаг хэд хэдэн үндэсний үйлдвэрлэгч компани бий. 

Тэдгээрийн нэг болох “Очирдагинас” ХХК нь олон улсын хүнсний чанар, аюулгүй байдлын ISO 22000 стандартын 2018 оны шинэчилсэн хувилбарыг Монголд анх удаа "Экспорт"-ын үйлдвэртээ нэвтрүүлж, өнөөдөр батламжаа гардан авлаа.

 

Ингэснээр Монголын хүнс үйлдвэрлэл тэр дундаа мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэн шинэ түүх эхэлж байна.

Хүнсний аюулгүй байдлын ISO 22000 стандартын 2018 оны шинэ хувилбарыг нэвтрүүлснээр хүнсний аюулгүй байдлын эрсдэлд суурилсан бодлого хэрэгжүүлж, гарч болох аюулаас сэргийлэх боломжтой юм.

"Очирдагинас ХХК төгс төгөлдрийг дадал болгохын тулд үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулсаар ирсэн"

""Очирдагинас" компанийн хувьд, Монголынхоо мах, махан бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгох том зорилтын хүрээнд шилдэг стандартыг нэвтрүүлэх нь зайлшгүй хийх шаардлагатай ажлуудын нэг" гэдгийг "Очирдагинас" ХХК-ийн Эдийн засаг, төлөвлөлтийн албаны дарга Ж.Айбек батламж гардуулах үеэр онцлов.

Мөн тэрбээр “Өнгөрсөн 15 жилийн хугацаанд манай компани дэлхийн шилдэг туршлага, шинэтгэлийг үе шаттай нэвтрүүлж, төгс төгөлдрийг дадал болгохын тулд үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулсаар ирсэн.

Үүнийхээ үр дүнд өнөөдөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хамгийн шилдэг, сүүлийн үеийн ISO 22000 стандартын 2018 оны шинэ хувилбарыг Монголд анх удаа Экспортын үйлдвэртээ бүрэн нэвтрүүлж чадлаа" гэсэн юм.

Монгол мал жилийн дөрвөн улирлын эрс тэс уур амьсгалд усны тунгалаг бэлчээрийн шимтэйг түүвэрлэн 500 гаруй нэр төрлийн ургамлаар тэжээгддэг учир мах нь дэлхийд хамгийн органикд тооцогддог. 

Тиймээс гадаад дотоодын зах зээлд гарч Монгол Улсын экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг билээ.

Тэгвэл "Очирдагинас" компани анх 2017 онд хүнсний аюулгүй байдлын ISO 22000 стандартыг амжилттай хэрэгжүүлж салбартаа анхдагч болж байсан төдийгүй бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж эхэлсэн юм.

Одоогоор тус компани БНХАУ болон БНСУ-руу бүтээгдэхүүнээ экспортолж байна.

 

"Очирдагинас ХХК Монголын бүтээгдэхүүнийг сонирхдог олон хэрэглэгчийн хэрэгцээг хангаж буй нь бахархууштай"

Очирдагинас ХХК-ийн нэвтрүүлсэн хүнсний аюулгүй байдлын ISO 22000 стандарт нь Британийн Стандартын байгууллага (BSI)-ын баталгаажуулалттай.

Британийн Стандартын байгууллага (BSI)-ын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Б.Ундарлаа “Манай байгууллага дэлхийн ууган стандартын байгууллага. Тиймээс ч дэлхийн олон шилдэг байгууллага Британийн Стандартын байгууллага (BSI)-аас нэр хүндийн гэрчилгээ авах сонирхолтой байдаг.

Тухайлбал, Лондоны хөрөнгийн бирж дээр жагссан компаниудын 75 хувь нь BSI-ийн баталгаажуулалттай байдгийг дуулгахад таатай байна.

Энэхүү дэлхийд нэр хүндтэй стандартын гэрчилгээг Монгол Улсын хүнсний салбарт анх удаа "Очирдагинас" компани авсан. Энэ жил гэрчилгээгээ шинэчиллээ. 

Тус компани өнөөдөр Монголын мах, махан бүтээгдэхүүнийг сонирхдог гаднын асар олон хэрэглэгчийн хэрэгцээг ханган ажиллаж байгаа нь бахархууштай.

Тэдний Экспортын үйлдвэртээ бүрэн нэвтрүүлээд буй ISO 22000 стандартын шинэ хувилбар нь хүнсний аюулгүй байдлын эрсдлийн менежмент талаас илүү үр дүнтэй байлгахад чиглэгдсэн гэдгээрээ онцлогтой.

Тиймээс хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг дээд зэргээр сахин, гарч болох бүх эрсдлээс урьдчилан сэргийлж, өндөр сахилга баттай ажилладаг олон улсын жишиг Монголын анхны экспортлогч үйлдвэр болж байгаад дахин баяр хүргэе" гэв.

2005 оны аравдугаар сараас хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн “Очирдагинас” компани анх Аянчин, Амин нутаг, Зочин, Элэгний нухаш гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байв. 

Тэд жил бүр бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлж одоогоор 50 гаруй нэр төрлийн хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотооддоо төдийгүй дэлхийн зах зээлд гарган ажиллаж байна.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x