2020/10/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.33₮
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
-1°
|
-8°
B30
УЛААНБААТАР
|
-10°
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S29
00:00
S29
-1°

ХЯНАЛТ: НОК хандиваар цугларсан мөнгөнөөс зах зээлийн үнээс 2-3 дахин өндөр үнээр худалдан авалт хийсэн

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг
гэрэл зургийг MPA.mn

COVID-19 цар тахлаас сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарцуулж буй улсын төсвийн хөрөнгө, гадаадын тусламж, дотоодын хандивын зарцуулалтад "Захиргааны шинэ санаачилга" ТББ-аас мониторингийн /хяналтын/ төслийг эхлүүлээд буй.

Уг төслийн хүрээнд өмнө нь Онцгой байдлын ерөнхий газрын веб сайтын мэдээллийн хүрээнд хандивын мөнгөний зарцуулалтад дүн шинжилгээ хийхэд УИХ-ын сонгуульд хэрэглэх гэж 1.7 тэрбум төгрөгөөр амны хаалт худалдан авсан зэрэг мэдээллийн талаар танилцуулж байв.  

Тэгвэл энэ удаа Нийслэлийн Онцгой Комисст мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр цугларсан хандив, түүний зарцуулалтад хийсэн мониторингийн дүнг  танилцууллаа. 

Нийслэлийн Онцгой комиссын дансанд 2020 оны гуравдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд нийслэлийн төрийн өмчит болон хувийн цэцэрлэг, сургуулиуд буюу нийт 337 байгууллагаас 227.2 сая төгрөгийн хандив цуглажээ.

Хандив өгсөн байгууллагуудыг ангилан харвал: 

  • Төрийн өмчийн 16 сургууль
  • Хувийн 49 сургууль
  • Улсын 169 цэцэрлэг
  • Хувийн 98 цэцэрлэгийн хамт олон оролцжээ. 

Дээрх байгууллагуудын хандив өгсөн дүнг хувиар авч үзвэл:

  • Хувийн цэцэрлэг 30% буюу 68 сая төгрөг
  • Улсын цэцэрлэг 29% буюу 113 сая төгрөг 
  • Улсын сургууль14% буюу 31.7 сая төгрөг,
  • Хувийн сургууль 5% буюу 11.3 сая төгрөгийг тус тус хандивласан аж.
"Сургууль, цэцэрлэгүүдээс авсан хандив нь жинхэнэ хандив хэлбэрээр авсан бус албан шаардлагаар авсан болов уу гэх эргэлзээг төрүүлсэн"

"Захиргааны шинэ санаачилга" ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв "Гагцхүү яагаад төрийн болон төрийн бус сургууль цэцэрлэгүүд хандив өгөхөд идэвхийлэн оролцсон нь сонирхол татсан. Бид холбогдох эх сурвалжуудаас нь уг асуудлаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Санхүү үйлчилгээний албаны дарга, дэд хурандаа Д.Урантулгаас тодруулахад “Албан даалгавраар авсан болов уу” гэх хариултыг өгсөн. Бас хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн нярваас асуухад “Мэдэхгүй даргаас асуу” гээд, даргаас нь асуухад “Сайн мэдэхгүй. Албан бичиг ирсэн бил үү” гэх байдлаар хариултуудыг өгсөн.

Иймд сургууль, цэцэрлэгүүдээс авсан хандив нь жинхэнэ хандив хэлбэрээр авсан бус албан шаардлагаар авсан болов уу гэх эргэлзээг төрүүлсэн. Үнэн хэрэгтээ цэцэрлэг, сургуулийн багш ажилчид хамгийн их өр зээлтэй хүмүүс байдаг шүү дээ. Энэ асуудалд хяналттай хандах хэрэгтэй. 

Мөн 21 сая төгрөгийн асуудал дээр гэхэд хандивын данснаас мөнгө нь гарахдаа А472 тоот захирамжаар гэсэн атлаа сайтад тавигдахгүй байна. Энэ нь ч бас эргэлзээ төрүүлж байгаа. Бид холбогдох хүмүүстэй яриад мэдээлэл авахаар оролдсон боловч өнөөдрийг хүртэл мэдээллээ явуулаагүй. 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн А472 тоот захирамжаар “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах” зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын халдвар хамгааллын хувцас, унаа хоолны зардалд 211.7 сая төгрөгийг зарцуулахыг зөвшөөрч нэр бүхий найман байгууллагад шилжүүлсэн байсан " гэв. 

Мөн тэрбээр "Зарцуулсан мөнгөнүүдэд дүн шинжилгээ хийхэд хэд хэдэн асуудал байжээ. Үүнд,

  • Нэг удаагийн амны хаалтын нэгжийн үнийг 700 төгрөгөөр тооцон худалдан авсан байсан. Энэ нь зах зээлийн үнээс 2-3 дахин өндөр үнээр тооцсон бөгөөд худалдан авалтын мэдээлэл ил тод биш байсан.
  • Мөн N95 амны хаалтын нэгжийн үнийг 6,500 төгрөгөөр тооцсон байсан нь зах зээлийн үнээс хоёр дахин өндөр үнэ юм. 
  • Зайнаас халуун хэмжигчийн нэгжийн үнэ 200,000 төгрөг гэж тооцсон бас зах зээлийн үнэнээс өндөр байгаа ажиглагдсан. 

Ингэж өндөр үнээр худалдан авалт хийж байгаа нь өөрөө асуудал. 

Ерөнхийдөө НОК-т цугларсан хандив тусламжийн хөрөнгө, түүний зарцуулалтад мониторинг хийж үзэхэд доорх анхаарал татсан асуудлууд байна. Тухайлбал, 

  • Хандив, тусламжийн асуудлыг сайн дурын үндсэн дээр явуулж буй эсэхэд хяналт тавих механизмыг хэрэгжүүлэх, албан тоот явуулах, шахах байдлаар хандив татах асуудлыг анхааралдаа авах
  • Хандив тусламжийн хөрөнгө түүний зарцуулалтыг иргэд олон нийтэд ил тод мэдээлэх 
  • Хандив тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийж, худалдан авалтыг хянах, зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авалт хийх, тодорхой бүлэг мөнгө завших боломжийг олгохгүй байх хяналтын механизм ажиллуулах зэргээр энэ асуудлууд олон нийтийн анхааралд орох шаардлагатай байна" гэлээ. 

КОВИД-19 цар тахлын үед Нийслэлийн Онцгой Комисст хандивласан мөнгөн хандив, зарцуулалтын мэдээлэл /"Захиргааны шинэ санаачилга" ТББ-аас авав/

Он, сар, өдөр Байгууллагын нэр Дүн  /төгрөгөөр/ Тайлбар 
1 2020.04.08 Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар                          14,321,600.00  
2 2020.04.08 Нийслэлийн цагдаагийн газарт                          10,797,800.00  
3 2020.04.08 Нийслэлийн мал эмнэлгийн газар                          56,100,000.00  
4 2020.04.14 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар                          13,183,000.00  
5 2020.04.14 Нийслэлийн Эрүүл мэндийн газар                          34,900,000.00  
6 2020.04.14 нийслэлийн боловсролын газар                          20,812,500.00  
7 2020.04.14 Нийслэлийн төрийн захиргааны албан хаагчид /160/                          40,470,000.00  
    Дүн                        190,584,900.00  
8 2020.04.14 Нийслэлийн онцгой байдлын газар                          21,158,000.00 шилжүүлсэн шилэн дансаар харагдахгүй байгаа
А/472 захирамжаар Коронвируст / КОВИД-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор сургалт хийхэд зарцуулсан                         211,742,900.00 сургууль цэцэрлэгийн багш ажилчдын хандив мөнгийг 93 % зарцулсан  
БУСАД 
1 2020.04.07 санхүүгийн комьпютер                            2,500,000.00  
2 2020.04.29 ХУД-ын онцгой байдлын  хэлтэс                             1,800,000.00  
3 2020.04.29 ЧД-ын онцгой байдлын  хэлтэс                                900,000.00  
4 2020.04.29 СХД-ын онцгой байдлын  хэлтэс                             1,800,000.00  
5 2020.04.29 НД-ын онцгой байдлын  хэлтэс                             1,800,000.00  
6 2020.04.29 БЗД-ын онцгой байдлын  хэлтэс                                900,000.00  
7 2020.04.29 БГД-ын онцгой байдлын  хэлтэс                                900,000.00  
8 2020.04.29 УБ-ын онцгой байдлын  хэлтэс                             3,600,000.00  
9 2020.04.17 Аянга фарм ХХк амны хаалт бээлий                            6,958,000.00  
    Дүн                          21,158,000.00  
         
А/747 ЗАХИРАМЖААР УРАМШУУЛАЛ
1 2020.06.04 уб Шуурхай Удирдлагын газар                            1,000,000.00  
2 2020.06.04 Тээврийн цагдаагийн газар                            1,000,000.00  
3 2020.06.04 УБЦТ                            1,000,000.00  
4 2020.06.04 УБ Онцгой байдлын газар                            2,000,000.00  
5 2020.06.04 Нийслэлийн ЗДТГ                            6,000,000.00  
6 2020.06.04 НЭМГ                            1,000,000.00  
7 2020.06.04 УБМТГ                            2,000,000.00  
8 2020.06.04 УБ Цагдаагийн удирдах газар                            2,000,000.00  
9 2020.06.04 Нийслэлийн Захирагчийн алба                            1,000,000.00  
10 2020.06.04 УБ МХГ                            2,000,000.00  
11 2020.06.04 ЧДЗДТГ                            1,000,000.00  
12 2020.06.04 Нийслэлийн нийтлэг Үйлчилгээний газар                            1,000,000.00  
    Дүн                          21,000,000.00  
         
2020 оны 7-р сард зарцуулсан материалын мэдээлэл
1 2020.07.04 НАНОПЛАНЕТ/ уснаас аврах цагираг.олс хантааз, шиддэг цүнхний үнэнд                            9,972,000.00  
2 2020.07.22 Магнай Трейд ХХК/шатахуун үнэнд хяналт шалгалтаар ажиллах ажилчдын/                            1,622,150.00  
3 ХУД-ын онцгой байдлын  хэлтэс                                375,000.00  
4 БХД-ын онцгой байдлын  хэлтэс                                375,000.00  
5 УБ-ын онцгой байдлын  хэлтэс                                375,000.00  
6 Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар                            4,397,600.00  
7 СХД-ын онцгой байдлын  хэлтэс                                375,000.00  
    дүн                          17,491,750.00  
         
    НИЙТ ЗАРЦУУЛСАН ДҮН                        250,234,650.00  
         
    ҮЛДЭГДЭЛ                            7,106,518.14  
         
    НОК БАЙГАА ҮЛДЭГДЭЛ                            6,561,517.84  
         
    АНДУУРСАН ХАРИЛЦАХ                               545,000.30  
         
x