Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа шинж тэмдэг ажиглагдвал хорооны нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагад заавал мэдээлэх үүрэгтэй"

Г.Номин, iKon.mn
2020 оны 9 сарын 22
iKon.MN

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1118272748567549/

"БЗД-ийн ГБХЗХ-ийн хэлтэст талийгаач охин хүчирхийлэлд өртөж байсан талаар мэдээлэл бүртгэгдэж байгаагүй"

 
Гэрэл зургийг mpa.mn

ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал "Есөн настай охин золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг гарлаа.

2019 оны арваннэгдүгээр сард тухайн охин алга болсон талаар дуудлага хүүхдийн тусламжийн утсанд ирж байсан байна. Ингээд хоёр цагийн дараа эцэг эхээс нь дахин мэдээлэл ирж "Хүүхэд маань хөдөө байгаа эмээтэйгээ утсаар ярихаар гарсан байсан байна" гэх мэдээллийг өгч байжээ. Мөн гараа хугалаад ГССҮТ-өөр эмчлүүлж байсан байна. Тухайн үед ээж нь "Тоглоомын талбай дээр тоглож байгаад гэмтээсэн" хэмээж байжээ.

БЗД-ийн ГБХЗХ-ийн хэлтэс дээр талийгаач хүүхэд хүчирхийлэлд өртөж байсан талаар мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд одоо холбогдох бүх байгууллага, мэргэжилтнүүдээс мэдээлэл цуглуулах ажил хийгдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр янз бүрийн мэдээлэл гарч байгаа. Тэр болгонд тайлбар өгөх боломжгүй. Одоогоор тодруулж байна.

Хуулийн дагуу бол хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа эсэхэд иргэн бүр анхаарал хандуулж, хүчирхийлэлд өртөж байгаа шинж тэмдэг ажиглагдвал хорооны нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагад заавал мэдээлэх үүрэгтэй. Ингээд хүчирхийлэлд өртөж байгаа нь тогтоогдож, хүчирхийлэгч нь нэг гэрт байгаа тохиолдолд 7 хүртэлх насны хүүхдийг шууд гэр бүлээс нь тусгаарладаг, 7-оос дээш насны хүүхдийн саналыг сонсож тусгаарлах эсэхийг шийдвэрлэдэг.

Талийгаач охины хувьд удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдвол нийгмийн ажилтанд хариуцлага тооцох арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай" хэмээв.

ГБХЗХГ-ын эрсдлийн програмд бүртгэлтэй 21,400 гаруй хүүхэд байгаа ажээ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдүүдийг эрсдлийн програмд бүртгэдэг бөгөөд 108 утас болон холбогдох байгууллагуудаар дамжиж ирсэн мэдээллийг үндэслэн хүүхдүүдийг бүртгэдэг юм байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

ГССҮТ-ийн эмч хүүхэд хүчирхийллийн улмаас гэмтсэн үү үгүй юу гэдгийг ажиглах ёстой. Мөн цагдаагийн алба хаагч дуудлагаар очсон бол хохирогч байж болох талаар мэдээллийг нийгмийн ажилтанд өгч, холбох үүрэгтэй. Эдгээр үйл явц төдийлөн сайн хийгдэхгүй байгааг ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг хэлж байв.