Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Цөмийн томоохон цахилгаан станцтай Оросын нэг хотод шувууд олноор үхснийг шалгаж байна

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Саратов мужийн Балаково хотын гудамж талбайд шувууд олноор үхснийг иргэд сошиал сүлжээгээр мэдээлжээ.

Нийслэл Москва хотоос өмнө зүгт 1,000 орчим километр зайд оршдог Балаково хотод томоохон цөмийн цахилгаан станц байдаг.

Хотын иргэд энэхүү үзэгдлийн учир шалтгааныг сошиал сүлжээнд янз бүрээр тайлбарлаж,  агаарын бохирдол, байгалийн гамшиг, ёслолын буудлага зэрэгтэй холбоотой гэж таамаглацгаасан байна.

Зарим нь бүр ОХУ-д нэвтрээгүй байгаа 5G сүлжээний хор уршиг гэж сэжиглэжээ.

Мөн HBO компанийн бүтээл “Чернобыль” цуврал кинонд ийм үзэгдэл гардгийг зарим иргэд бичсэн байна.

Саратов мужийн мал эмнэлгийн алба шувууд яагаад олноороо үхснийг шалгаж эхэлжээ. Балаково хотын иргэд орон нутгийн албан хаагчдын мэдлэг чадварт эргэлзэж, Москвагаас  

мэргэжилтнүүд урихыг шаарджээ.

Эх сурвалж: Russia Today