2020/10/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.33₮
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
-1°
|
-8°
B30
УЛААНБААТАР
|
-10°
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S29

"Өргөө" кино театрын зүүн талын замыг энэ сарын 23-наас аравдугаар сарын 2-н хүртэл хаана

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 21
iKon.MN
 

Нийслэлд авто зам засварын ажлууд үргэлжилсээр байна. 

Энэ зун усархаг бороо их орсны улмаас нийслэлийн гудамж талбай, авто замын олон хэсэгт эвдрэл, гэмтэл учирсан. Үүний нэг нь Өргөө кино театрын зүүн талын авто зам юм.

Иймд Баянгол дүүргийн 13 дугаар хороо "Өргөө"-гийн гудамжны уг авто замыг 2020 оны есдүгээр сарын 23-ны өдрөөс аравдугаар сарын 02-ны өдөр хүртэл хааж зам засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсныг нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ. 

Тус ажлын хүрээнд асфальтбетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, эгнээ тусгаарлах хашлага суурилуулах ажлууд хийгдэх тул жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. 

 

 

 

x