Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр настнуудын цэцэрлэгт сонгогдсон эсэх хариу бүртгүүлсэн утасны дугаарт нь өнөөдөр 16:00 цагаас хойш мессежээр очно

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн дагуу хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар болж, бүртгэлийг цахимаар зохион байгууллаа. 

Цахим бүртгэлийн tsetserleg.ulaanbaatar.mn системд зөвхөн 2018 онд төрсөн хүүхдүүдийг бүртгэж, өнөөдөр 14:00 цагт бүртгэлийг хаасан юм. 

Бүртгэл хаагдсанаас хойш 16:00 цагт элсэлтийн үйл ажиллагааг нэгэн зэрэг зохион байгуулна. Ингэхдээ хүүхдээ бүртгүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчийн гар утсанд очсон зургаан оронт кодоос санамсаргүй түүврийн аргаар сонгох бөгөөд хариу нь эцэг эх, асран хамгаалагчийн утасны дугаарт өнөөдөр 16:00 цагаас хойш мессежээр хүрнэ.