Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

21-р зууны хэрэглэгчийн сонголт болох шинэчлэгдсэн LAND ROVER DEFENDER Монголд орж ирлээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Адал явдалд дуртай, шинийг эрэлхийлэгч 21-р зууны хэрэглэгчид зориулагдсан бартаа туулах чадвараараа гайхагдсан “Land Rover Defender”  автомашины шинэ загварыг Starchase Automotive Limited компани танилцууллаа.

Автомашин сонирхогчдын мөрөөдөл болоод буй шинэчлэгдсэн “Defender” нь монгол орны нөхцөлд хамгийн тохиромжтой, шинэ их биетэй, орчин үеийн технологийн шийдлийг цогцлоосон, тав тухыг бэлэглэгч автомашин болохыг тус компанийн зүгээс онцолсон юм.

“Jaguar Land Rover” компани шинэчлэгдсэн "Defender"-ээ хуучин загварын үндсэн шинжийг алдагдуулахгүйгээр орчин үеийн туулах чадварын технологитой хослуулан бүтээсэн нь гайхалтай. 
"Миний харж байсан хамгийн сайн, бүх талаас нь бодолцон хийж чадсан ганц автомашин бол шинэчлэгдсэн "Defender""
 

"Starchase Automotive Limited" ХХК-ийн захирал Стив Поттер “Би олон жил автомашины зах зээлд ажилласан. Миний харж байсан автомашинуудаас хамгийн сайн, бүх юмыг олон талаас нь бодолцож хийж чадсан ганц автомашин бол 2020 оны шинэчлэгдсэн "Defender" загвар гэж хэлнэ. 

Энэхүү автомашин нь үйлдвэрлэгч компанийн бусад автомашинуудаас гурав дахин илүү бат бөх бөгөөд Монгол орны хэрэглэгчдэд тохиромжтой автомашин гэдгийг хэлмээр байна. Мөн их биеийн хувьд D7X (Defender 7X stands for Extreme) хэмээх шинэчлэгдсэн кузовтэй гарсан ба залгаас байхгүй нэг цул гэдгээрээ онцлог.  

Монголд автомашин худалдан авсны дараа тоноглолуудаа цуглуулах асуудал тулгардаг. Тэгвэл үйлдвэрлэгч компани нь зөвхөн "Defender" загварын автомашинд зориулж, 170 ширхэг нэмэлт тоноглол санал болгож байгаа. Шинэ "Defender"-ийн гаднах өнгө долоо бөгөөд ирэх жилээс гурван өнгөний сонголт нэмж орж ирэх юм. Харин доторх өнгөний сонголт нь дөрөв байгаа. Монголын зах зээлд бүх өнгөөр худалдаалагдана. Түүнчлэн уг автомашин маань хэрэглэгчдэд сүүлийн үеийн технологийн шийдлийг бүрэн мэдрүүлэхээс гадна, тав тухыг тань хэзээ ч алдуулахгүй. Шинэчлэгдсэн "Defender" дижитал эрин үед бэлэн" гэв. 

Автомашины их биеийг DESIGNED FOR PURPOSE буюу зорилгод нийцүүлэн бүтээгдсэн хэмээн тодорхойлж болно. 
Шинэ "Defender" нь +50 градусаас -40 градуст нийт 45 мянган удаагийн үйлдлээр 1.2 сая км-т туршигдсан загвар бөгөөд 90 /гурван хаалгатай/ болон 110 /таван хаалгатай/ гэсэн хоёр төрлийн их биеийн сонголттой билээ. 
Шинэчлэгдсэн "DEFENDER" автомашины онцлогууд
 

ХӨДӨЛГҮҮР- ЭКСТРИМ ГОРИМД ШАЛГАРСАН

  • Шинэ "Defender" нь дизель болон бензин хөдөлгүүртэй.  
  • Бензин хөдөлгүүр нь хоёр сонголтоос бүрдэнэ. Тодруулбал, 2.0 литрын 300 морины хүчтэй 4 цилиндртэй эсвэл 3.0 литрын цуваа 6 цилиндртэй 400 морины хүчтэй MHEV (Mild Hybrid Electric Vehicle). Энэхүү шинэ хөдөлгүүрийн онцлог нь 48В баттерейтэй тул бензин идэлтийг багасгаж, турбод хүч нэмэх үүрэгтэй. Бас нэг давуу тал нь 6г/км нүүрс хүчлийн хийг багасгаж өгснөөр байгаль орчинд бага бохирдол үүсгэдэг. 
  • Хот дотор 13-16 литр, шулуун замд 7-8 литр түлш зарцуулах ба 90 литрын банкны багтаамжтай. 

НЭМЭЛТ ТОНОГЛОЛ- АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТ ТАНЬ НИЙЦҮҮЛСЭН

  • "Defender"-т зориулагдан үйлдвэрлэгдсэн 170 тоноглолыг хүртээмжтэй болгох үүднээс хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дөрвөн төрлийн багцыг тусгайлан гаргажээ. Үүнд, 
  1. ​Explorer package
  2. Adventure package
  3. Country package
  4. Urban package

ЯВАХ ЭД АНГИ- ХАРАГДАХ БАЙДЛААСАА Ч БАТ БӨХ

  • Хий нумын тусламжтайгаар газраас 29.1 см хүртэл өргөгддөг. Учир ямар ч гадаргуу дээр тулахгүйгээр явах чадвартай.
  • Зам сонголтын зургаан төрлийн ухаалаг систем нь автомашины явах тохиргоог автоматаар мэдэрч, хөтлөгч хүчээ зохицуулдаг.

СОНГОЛТ- ХҮСЭН ХҮЛЭЭСЭН

  • Автомашин сонирхогч та Defender S, Defender SE, Defender HSE болон Defender X хувилбараас сонгон захиалах боломжтой. 

ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ- ШИНЭЧЛЭГДСЭН "DEFENDER" НЬ ДИЖИТАЛ ЭРИН ҮЕД БЭЛЭН

  • Шинэчлэгдсэн Defender загварын автомашин нь хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлүүдийг оруулж өгсөн. Үүний зарим нэгийг дурьдваас:
    Defender автомашин нь EVA 2.0 (Electric vehicle architecture) үйлдлийн систем бөгөөд уг үйлдлийн систем нь нийт 85 удирдах модуль буюу ECU (electricnically controlled units) –тэй. Хөдөлгүүр нь автомашины зүрх гэдэг бол ECU автомашины тархи гэсэн үг юм. Эдгээр модуль нь нэгэн зэрэг 23,000 мессежийг зэрэг боловсруулах чадвартай. Уг системийн давуу тал нь WIFI-н тусламжтайгаар өөрийгөө шинэчлэл хийх боломжтой. Өөрөөр хэлбэл таны энэ онд худалдан авсан автомашин болон таван жилийн дараа авсан автомашин хоёрын хооронд үйлдлийн системийн ялгаа байхгүй гэсэн үг. 
  • Activity key-түлхүүрийн шаардлагагүйгээр автомашиныг түгжих, онгойлгох, асаах боломжтой.
  • Pivi Pro буюу шинэ дэлгэц нь автомашины бүх тохиргоог шууд удирдах боломжтой. Өмнөх загварын дэлгэцээс 12 дахин илүү хурдан бөгөөд нэгээс нөгөө функц руу шилжих хурд нь 3 секунд байдаг.
  • Уг автомашины их бие дээрх зургаан ширхэг камер нь бусад автомашинуудад байхгүй шийдэл билээ. Эдгээр камеруудын тусламжтайгаар 3D хэлбэрээр харах боломж бүрдэнэ. 

БОРЛУУЛАЛТЫН ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙД: 

  • Гурван жил эсвэл эхний 100 мянган км-т баталгаа олгодог.
  • Дээрх баталгаат хугацааг дуусахаас өмнө дараагийн тав болон найман жил хүртэлх хугацаагаар баталгаат хугацаагаа сунгаж, худалдан авах боломжтой. 
  • Нийт таван жилийн үйлчилгээний багц үнэгүй дагалддаг. 
  • 3 жилийн турш Улаанбаатар хотын бүсэд замын хажуугийн үйлчилгээг үнэгүй үзүүлнэ. 

Нэмж сонирхуулахад энэхүү шинэ загварын автомашин нь ирэх онд “Jaguar Land Rover”-н хамгийн өндөр борлуулалттай загвар болох хүлээлттэй байгаа аж. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.