Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүүлийн гурван өдөрт улсын хэмжээнд 1,749 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрч 312 болсон"

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 оны есдүгээр сарын 18-20-нд буюу сүүлийн гурван өдөрт улсын хэмжээнд 1,749 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрсэн. Есдүгээр сарын 17-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн бөгөөд энэ хүн 50 настай эрэгтэй,ОХУ-ын иргэн. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 312 боллоо.

З12 хүнээс 302 нь эдгэрсэн бөгөөд 286 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Сувилалд 8, гэрийн ажиглалтад мөн 8 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 10 хүний биеийн байдлыг үнэлбэл 7 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/3524749304213992/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.