Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Египетийн эртний оршуулгын газраас 14 шарил олджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Египетийн Саккара дахь эртний оршуулгын газраас 14 шарил олдсон тухай тус улсын эртний дурсгалын яам Ням гарагт мэдээлжээ.

Модон авсанд хийсэн шарилуудыг одоогоос 2.5 мянган жилийн өмнө оршуулсан гэж дүгнэсэн байна. Саккара нь Египетийн нийслэл Кайр хотоос өмнө зүгт оршдог ЮНЕСКО-д бүртгэлтэй эртний нийслэл Мемфист байрладаг.

Гоёл чимэглэл, зураг бүхий маш сайн хадгалагдаж үлдсэн модон авснуудын гэрэл зургийг Египетийн эртний дурсгалын яам нийтэд үзүүлжээ.

Тус улсын эрх баригчид сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд эртний археологийн дурсгалуудыг шинээр илрүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байгаа юм.

Гэвч энэ онд гарсан коронавирусийн цар тахал аялал жуулчлалын салбарт нь том цохилт болоод байна.

 

Эх сурвалж: AFP