Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хордсон гэгдэж буй Оросын сөрөг хүчний улстөрч шатаар алхдаг болсноо мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард бие нь муудаж, Германы эмнэлэгт үхлүүт хүргэгдсэн Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйн бие аажмаар сайжирч байна.

Европын гурван улсын лабораторид хийсэн шинжилгээгээр түүнийг “новичок” хэмээх Зөвлөлтийн үед бүтээсэн химийн бодисоор хордуулсан гэж дүгнэснийг Германы засгийн газар мэдэгдэж, ОХУ-ын эрх баригчдаас тайлбар шаардаад байгаа.

Навальный өчигдөр өөрийн шатаар уруудаж буй зургийг сошиал хуудсандаа нийтэлсэн байна. Энэ зургийнхаа дор “Миний бие хэрхэн сайжирч байгааг харуулах гэсэн юм. Удаан боловч аажмаар сайжирч байна” гэж тэр бичжээ.

Тав хоногийн өмнө Берлин хотын Charite эмнэлэг түүнийг тусгай аппаратын тусламжгүйгээр өөрөө амьсгалдаг болсныг мэдээлсэн юм.

Навальный одоогоор гар утас ашиглаж, аяганд ус хийж, шатаар өгсөж чадахгүй байгаагаа мэдээлжээ.

“Эрүүл саруул хүн болоход олон бэрхшээл байгаа ч Charite эмнэлгийн чадварлаг эмч нар гол асуудлыг маань шийдэж чадлаа” гэж тэр бичсэн байна.

 

Эх сурвалж: Reuters