Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Истанбулаас 253 иргэн эх орондоо ирлээ

ikon.mn
2020 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Турк-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 19-ний 04:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 253 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүнээс

  • 49 нь бага насны хүүхэдтэй гэр бүл
  • 8 нь жирэмсэн
  • 8 нь өндөр настан асран хамгаалагчтай
  • 17 нь эрүүл мэндийн шалтгаантай
  • 54 нь оюутан
  • 117 нь бусад шалтгаантай иргэд байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газруудад тусгаарласан байна.

Энэ сард 

  • 9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар 
  • 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 
  • 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 
  • 9 сарын 25-нд Сидней-Улаанбаатар 
  • 9 сарын 28-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

 

Эх сурвалж: ОБЕГ