Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 9 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг есдүгээр сарын 20-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Иргэн та 2020 оны 8 дугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд /ebarimt.mn/ бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 

Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.