Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хавдар судлалын үндэсний төвийн төвлөрсөн ариутгалын тасаг 14 нэр төрлийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засварт 257 сая төгрөг, 14 нэр төрлийн 19 ширхэг 844.5 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хоорондын олон талт хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн салбарын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын барилга, байгууламжийг барьж байгуулах, дэд бүтцийг шинэчлэх, орчин үеийн анагаах ухааны ололт амжилт, шинэ техник технологийг нэвтрүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр 1992 оноос хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн.  
 
Түүний нэг тод илрэл нь “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд ‘’Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах’’ чиглэлээр 2013 оноос эхлэн 27 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад амжилттай хэрэгжээд байна.
 
Төслийн үр дүнд Монгол Улсын цусны салбарт цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлт сайжирч, аюулгүй цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэ техник, технологи  нэвтэрч, эрүүл мэндийн байгууллагад Халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаа илт сайжирсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Энэ онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Дорнод, Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төв, Баянхонгор, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн шинэчлэлийг хийжээ.

 

Төсөлд хамрагдсан эмнэлгүүдийн төвлөрсөн ариутгалын тасгуудыг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурлан, зөв зохион байгуулалт, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болгохын зэрэгцээ багаж угаах, халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж, плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр хангаж, нийт 66.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий иж бүрэн шинэчлэл хийсэн аж.

Түүнчлэн Эрүүл мэндийн байгууллагуудын Халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр  мөрдөгдөж буй дүрэм, журмыг шинэчлэн, боловсруулж, 1,000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, лаборант, ариутгагч нарын онолын мэдлэг олгож, ур чадварыг сайжруулсан байна.

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг