2020/12/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.43₮
B30
УЛААНБААТАР
-18°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
20:00
S29
-20°
21:00
S29
-20°
22:00
S29
-20°
23:00
S29
-20°
00:00
S29
-20°
01:00
S29
-20°
02:00
S29
-20°
03:00
S29
-20°
04:00
S29
-20°
05:00
S29
-21°
06:00
S29
-21°
07:00
S29
-21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Германд нацист үзэлтэй 29 цагдааг ажлаас нь түдгэлзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг

Германы Умард Рэйн-Вестфалиа мужийн захиргаа нацизмыг дэмжигч цагдаа нарын нууц чат группыг илрүүлж, 29 офицерыг ажлаас нь түдгэлзүүлэн шалгаж эхэлжээ.

WhatsApp сүлжээний чат группт тэд нацизмтай холбоотой зураг, дүрс, Адольф Хитлерийн хөргийг хуваалцдаг байсан гэнэ.

Уг хэрэгтэй холбогдуулан Умард Рэйн-Вестфалиа мужийн 34 цагдаагийн хэсэгт шалгалт явуулж, 11 гол сэжигтний гэрт нэгжлэг явуулсан байна.

Баривчлагдсан офицеруудын зарим нь нацизмын суртал ухуулга хийсэн, сошиал орчинд цагаачдыг хэл амаар доромжилсон хэрэгт, зарим нь тэдний үйлдлийг нуун дарагдуулсан хэрэгт сэжиглэгджээ.

Сүүлийн үед Германы зэвсэгт хүчин, цагдаагийн албанд хэт үндсэрхэг үзэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил байнга илрэх болсон.

Долдугаар сард Германы прокурорууд цагаач гаралтай хэд хэдэн улс төрч рүү сүрдүүлгийн имэйл илгээсэн цагдаагийн экс офицерыг эхнэрийнх нь хамт баривчилж байв.

Түүний имэйлд “NSU 2.0” гэсэн гарын үсэг байсан нь “National Socialist Underground” нэртэй нео нацист бүлгийн нэр ажээ. Тус бүлэг 2000-2007 онуудад 10 удаа гадаадын иргэдийн эсрэг аллага зохион байгуулж байжээ.

Зургаадугаар сард Германы батлан хамгаалахын сайд нацист үзэл газар авсан KSK элит тусгай тасгийн бие бүрэлдэхүүнийг хэсэгчлэн тараах арга хэмжээ авсан юм.

 

Эх сурвалж: BBC

 

x